Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Eruul.gerege.mn системийн төлбөрийн асуудал шийдэгдсэн тул хэвийн ажиллах бэлтгэл хийгдэж байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Eruul.gerege.mn систем ашигласны төлбөрөө УОК-оос төлөөгүйн улмаас ажиллахгүй болж, PCR шинжилгээг зогсоосон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Дээрх асуудал шийдэгдсэн тул эргээд хэвийн ажиллагаандаа орохоор бэлдэж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Тэрбээр “Гэрэгэ системийг бид 2020 оны арванхоёрдугаар сараас эхлэн ашиглаж эхэлсэн. Уг программд PCR шинжилгээний хариу болон тандалтын программыг хийсэн.

УОК болон ХӨСҮТ нь Гэрэгэ ХХК-тай гурвалсан гэрээ хийж ажиллуулж байсан.

Одоогоор уг системд ямар нэг асуудал үүсээгүй. Төлбөрийн асуудал нь шийдэгдсэн тул гэрээний дагуу хэвийн ажиллагаанд орж эхлэхээр сайжруулалтаа хийгээд явж байгаа” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/336006111300827