Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын судлаачид жин хасахад тустай шүдний соронзон түгжээ зохион бүтээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеландын хэсэг судлаачид жин хасах зориулалттай шүдний соронзон түгжээ бүтээснээ зарласан байна.

Уг төхөөрөмж нь хүний дээд, доод шүдэнд бэхлэгдэж, амыг нээхэд хэцүү болгодог байна.

Үүнийг хэрэглэсэн үед эрүү ердөө 2 мм нээгддэг ажээ. Ингэснээр их хоол хүнс идэж чадахгүй, зөвхөн шингэн хүнс хэрэглэх боломжтой гэнэ.

“Энэ бол биед хор хөнөөлгүй, буцаахад амархан, эдийн засаг хэмнэлттэй, мэс шаардахгүй арга. Ямар ч сөрөг нөлөө байхгүй” гэж судлаачдын ахлагч, Отагогийн их сургуулийн эрүүл мэндийн сургуулийн судлаач Пол Брантон ярьжээ.

Туршилтад долоон эмэгтэй оролцоход хоёр долоо хоногийн хугацаанд дунджаар 6.3 кг жин хассан тухай “British Dental” сэтгүүлд нийтэлсэн тайланд өгүүлсэн байна.

Эхэн үедээ таагүй мэдрэмж төрж байсан ч сүүлдээ дассан тухай бас өгүүлжээ.

Гэвч шинэ тураах төхөөрөмжийн тухай мэдээ сошиал орчинд хүчтэй шүүмжлэл дагуулсан байна.

Хүмүүс үүнийг дундад зууны үеийн эрүүдэн шүүх багаж хэрэгсэлтэй адилтгаж, хүн дээр туршсан нь ёс зүйд нийцэхгүй гэж шүүмжилжээ.Харин судлаачид зохион бүтээсэн төхөөрөмжөө туршихдаа олон улсын дүрэм журмын дагуу ёс зүйн хорооноос зөвшөөрөл авснаа мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: AFP