Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Ийм ачаалал ихтэй үед өвдөөд хэвтсэн байгаадаа уучлалт хүсье

Г.Номин, iKon.mn
2021 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн сайд Б.Жавхлан КОВИД-19 өвчний халдвар авч, хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бөгөөд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаагаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. 

Харин иргэд олон нийтийн сүлжээнд хөнгөн хэлбэрээр өвчилсөн хэр нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйг нь шүүмжилж байв. 

Өнөөдөр Сангийн сайд мэдээлэл хийх үеэр уг асуудалд ямар байр суурьтай байгааг нь сэтгүүлчид тодруулахад "Хэд хоногийн өмнө шинжилгээ өгч эерэг хариу гарсан. Миний биед санаа тавьж байгаа иргэд, сонгогчдодоо баярлалаа. 

Эмч биеийн байдлыг үзээд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж үзсэн. Хүнд, хөнгөн эсэхийг эмчээс сонсох нь зөв байх. Миний хувьд ийм, тийм гээд гайхуулаад яриад байх зүйл алга. Ямар ч байсан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд нөхцөл байдалтай танилцах боломж олдож байна.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, яамныхантайгаа хамтраад эмнэлгүүдээр ажиллаж байсан. Үүний үр дүнд багагүй асуудлуудыг хамтраад шийдээд явж байгаа. 

Өнөөдөр танилцуулсан төсвийн тодотголын хүрээнд эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа 735.1 тэрбум төгрөгийн санхүүжилт, урамшуулал, цалин, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулагдана. 

Өвчин хэлж ирдэггүй юм байна. Ийм ачаалал ихтэй байгаа үед өвдөөд хэвтсэн байгаадаа уучлалт хүсье. Эмч нар маань аль болох түргэн хугацаанд эмчлээд ажилд нь оруулъя гэж бодсон байх. Миний хувьд мөн адил нэг өдөр, нэг цаг ч гэсэн чухал байна. Тийм учраас яаралтай эмчилгээгээ хийлгээд, хэвийн горимдоо, ажилдаа орох бодолтой байна" хэмээн хариуллаа.