Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Вакцин хийлгэсэн 12-15 насныханд 50,000 төгрөг олгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэсэн иргэдэд 50,000 төгрөгийн урамшуулал олгох шийдвэрийг Засгийн газар тавдугаар сарын 5-нд гаргасан.

Энэ дагуу 16-аас дээш насны вакцин хийлгэсэн иргэд 50,000 төгрөг авч байгаа юм.

Харин өчигдрөөс эхлэн Pfizer вакцин хийлгэж буй 12-15 насныхан уг урамшууллыг авах эсэхийг Сангийн яамнаас тодруулахад "Коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэсэн Монгол Улсын иргэн бүрд 50,000 төгрөг олгож байгаа. 16 ба түүнээс дээш насныханд олгосон. Харин 12-15 насныханд дээрх мөнгийг олгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна" гэлээ.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өчигдөр 12-15 насны 14,713 хүүхэд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан бөгөөд энэ насны хүүхдүүдийн 16.6 хувь нь болж байгаа юм.