Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: Хотын даргын эрх мэдлийг Засгийн газрын гишүүнийхтэй ижил түвшинд хүргэх боломжгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чууулганы хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалдтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Монгол Улсын нийт иргэдийн 50 хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотыг удирдаж байгаа хүний статусыг дээшлүүлж, эрх мэдлийг нь нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг нь шахаж шаарддаг байх асуудлыг энэ хуульд тусгасан уу. Улаанбаатар хотын Засаг даргад сайд нартай үг хэлээ ойлголцох гэдэг хүндрэлтэй асуудал байдаг байх. Тиймээс нийслэлийн Засаг дарга Засгийн газрын гишүүнтэй адил статустай байх боломжтой юу. Ингэвэл Үндсэн хуультай зөрчилдөх үү.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Үндсэн хуульд аймаг, нийслэлийн Засаг даргыг яг ижил түвшинд, нэг үгээр, нэг томъёоллоор биччихсэн юм. Үндсэн хуулийн тэр заалт хэвээр байгаа тохиолдолд нийслэлийн Засаг даргыг Засгийн газрын гишүүний түвшинд аваачих эсвэл нийслэлийн Засаг даргыг сонгох бололцоо хаагдчихаад байгаа юм.

Засгийн газрын түвшинд нийслэлийн Засаг даргыг ерөнхийд нь жаахан дээшлүүлэх санал орж ирсэн ч Үндсэн хуулийн зөрчил үүсгэх хэрэггүй гээд больсон.

Мөн хотын даргыг Ерөнхий сайдад шууд харьяалагддаг хэлбэр рүү шилжүүлье гэдэг хувилбар яригдсан ч мөн л Үндсэн хуультай зөрчилдсөн.

Ерөнхийдөө нэгдсэн улс байх хуулийн учиг дээсээ зөв авч явахгүй бол засаг захиргааны нэгжээс хэн нэгнийг онцгойлж авч үзээд зэргийг нь дээшлүүлэх юм бол Үндсэн хуулийн агуулга алдагдах цаана нь байгаа юм.

Зураг
13 | 12 | 14 цаг