Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын эсрэг хуулийг сунгаж, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах асуудлыг хэлэлцэхийг дэмжив

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
parliament.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

Тус хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан бөгөөд энэ хугацаа өнөөдөр дуусаж байгаа юм. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/6pcdumjUM5/

Цар тахлын эсрэг хуулийн өөрчлөлтөд уг хуулийн үйлчилэх хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгаж, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах асуудлыг тусгасан байна. 

Ийнхүү санал хураалт явуулахад 64.4 хувийн саналаар цар тахлын эсрэг хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжив.