Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганбат: Дельта вирус Монголд орж ирсэн үгүйг хэн ч мэдэхгүй байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус намын бүлгийн дарга Д.Ганбат "Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжье гэсэн. Ардчилсан намын бүлэг уг асуудлаар завсарлага авсан. Энэ талаар ярилцлаа.

Үндсэн хууль зөрчилгүй гамшгийн хуулиар явж, онцгой байдал зарлах хэрэгтэй. Цар тахлын хуулийг хэрэгжүүлэх явцад их мөнгө завшлаа. 15.1 их наяд төгрөгийн мөнгө зарцуулсан боловч жирэмсэн ээжүүд, хоёр сартай хүүхэд нас барлаа. Энэ байдлаар цааш явбал хэнийг нь амьд үлдээх вэ гэдэг асуудал яригдаж мэднэ.

Гашуунсухайтад тэг зогсолт хийгээд 10 гаруй хонож байна. Арын хаалгаар томилгоог хийж байгаа. Дельта вирус Монголд орж ирсэн үгүйг хэн ч мэдэхгүй байна. Эрх баригчид эхлээд УИХ-ын чуулганд болон ард түмний өмнө тайлангаа тавих хэрэгтэй. Үүний дараа цар тахлын хуулийг сунгах үгүйг ярина гэсэн байр суурьтай байна" гэв. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "УИХ-аар цар тахлын хууль сунгагдахаар орж ирж байна. Бид эхлээд хуулийн тайлангаа тавих хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ олон хүн халдвар авч, нас барж байгаа асуудалд хэн нь хариуцлага хүлээх юм бэ? Буруутай хүмүүс нь хариуцлагаа хүлээ гэдэг шаардлага тавьж байна.

Эмч нарын цалинг нэмэх асуудлыг Сангийн сайд болон Ерөнхий сайдаас удаа дараа шаардсан. Өнөөдрийг хүртэл дорвитой үр дүнд хүрээгүй. Төв талбайд өдөр бүр хүний эрхийн зөрчил гарч байгаа нь харамсалтай" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/471909902847893/videos/482238002876134