Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хаан Даатгал ХХК Ковид-19 санхүүгийн даатгалын нөхөн төлбөрт 177 сая төгрөг олголоо

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улс хоногт бүртгэгдэж байгаа Ковид-19 цар тахлын халдвараар дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг болж, нийт халдварын тоо 100 мянга хүрэхэд ойрхон байна.

Хаан Даатгал ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2020 оны 11-р сараас Ковид-19 санхүүгийн даатгалд хамрагдах боломжийг даатгуулагчдадаа олгож эхэлжээ.

Өнөөдрийг хүртэл Хаан Даатгал ХХК Ковид-19 санхүүгийн даатгалд хамрагдсан даатгуулагчид дундаас нийт 180 хүнд тус бүр 500,000-1,000,000 төгрөгийн нөхөн олговор олгосон байна.

Энэ нь Хаан Даатгал ХХК 2021 оны 6-р сарын 20-ны байдлаар 177,000,000 төгрөгийн нөхөн олговрыг Ковид-19 санхүүгийн даатгалын нөхөн төлбөрт олгож, цар тахлаас улбаалан олон зуун хувь хүн, айл өрхөд тулгарч болох байсан эдийн засгийн хүндрэлээс сэргийлэхэд тус дэм болжээ.

Тухайлахад, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа Ковид-19 вирусний халдвар авсан 49 настай иргэн А нь Ковид-19 санхүүгийн даатгалын нөхөн төлбөрт 1 сая төгрөг авчээ. Тэрээр бидэнд “Цалин зогссон, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн листний мөнгөнөөс (хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж) өөр орлогогүй болсон энэ үед даатгалын нөхөн төлбөр их нэмэр боллоо. Өр зээл, эм тариагаа залгуулахад тусалж байна” гэлээ. Тэрээр Ковид-19 санхүүгийн даатгалын нөхөн төлбөр авсныхаа дараа, даатгалын ач холбогдлын талаар мэдлэг мэдээлэлгүй олон хүнд энэ талаар дуулгаж, туслахсан гэж боддог болсноо ч хуваалцсан юм.

Мөн Хаан Даатгал ХХК нь даатгуулагчдад Ковид-19 санхүүгийн даатгалын нөхөн төлбөрийг, даатгуулагч этгээд шаардлагатай бичиг баримтыг бүрэн бүрдүүлэн өгснөөс хойш 24 цагт багтаан иргэдийн дансанд шилжүүлж байгаа тул даатгуулагчдын зүгээс ихээхэн талархалтай байгаа юм.

Хаан Даатгал ХХК нь үндэсний хөрөнгө оруулалтаар 2012 онд анхлан байгуулагдсан, Монголын хамгийн анхны дижитал даатгалын компани юм. Тус компани салбартаа нийгмийн хариуцлагаар тэргүүлэхийг зорьж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлснийг тус компанийн цахим хуудаснаас харах боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.