2021/07/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.12₮
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
00:00
S29
12°
01:00
S29
11°
02:00
S29
10°
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
08:00
S30
13°
09:00
S30
15°
10:00
S30
17°
11:00
S30
18°

"Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Цаашдаа ихэнх нутгаар хална"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn
Маргааш//2021.06.22/ өдөр нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Цаашдаа ихэнх нутгаар халж, нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Зургаадугаар сарын 21-22-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ                                               

Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон говийн  аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 1-6 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх гол, Дарьгангын тал нутгаар 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Эг Үүр Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус дулаан.

Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Зургаадугаар сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд Монгол Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар,  24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 23,26-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, Нууруудын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ

x