Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Зүг нэг, зорилго нэг бизнесмэн ХОСУУД

ikon.mn
2021 оны 6 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Хамтдаа нэг салбарт ажилладаг хосууд олон. Харин тэр дундаас урлагийн хосуудын цугтаа ажиллахын давуу тал болоод биенээ хэрхэн ойлгож, хүндэтгэдгийг нийгэм илүүтэй сонирхдог. Тэгвэл бизнесийн салбарт хамтдаа хүчин зүтгэж буй зүг нэг, зорилго нэг залуу бизнесмэн хосууд хэрхэн биенээ хөглөж, хамтдаа юуг бүтээхийг эрмэлзэн буйг сонирхож RE/MAX GRAND оффисын брокер эзэмшигчид болох Э.Баттулга, П.Отгончимэг нартай ярилцлаа.


-Урлагийн хосууд биенээ маш сайн ойлгодог гэдэг. Харин бизнесийн салбарын хосуудын ажил, амьдралын онцлог юу вэ? Хамтдаа ажиллах сайхан биз?

Э.Баттулга: Мэдээж гэр бүлийн хүмүүс хамтдаа бизнес эрхэлнэ гэдэг хамтдаа бүх шийдвэрийг гаргана гэсэн үг. Тиймээс аливаа асуудал, бэрхшээл тулгарахад нэг хүн сэтгэхээс хоёр хүн ярилцаж зөвлөх нь илүү үр дүнтэй байдаг. Ерөнхийдөө эхнэр, нөхөр хоёрын амжилт, алдаа нь нэг байдаг. Хааяа гэртээ ч байсан бизнесээ ярих гээд байдаг болохоор 24/7 ажиллаж байгаа мэт санагддаг шүү.

П.Отгончимэг: RE/MAX бидний хувьд гэр бүлийн анхны бизнес. Залуу хүмүүсийн хувьд хамтдаа амьдралынхаа чухал мөчүүдийг өнгөрүүлэх мэдээж сайхан. Бие биенээсээ тасралтгүй суралцана, ажлаа хувиарлаад хийчихнэ, хамгийн гол нь зорилго нэг, асуудлыг шийдвэрлэх нь ч хурдан, алдсан ч унасан ч хамтдаа бие биенээ босгож чаддаг. Миний ажлыг, миний бизнесийг, миний мөрөөдлийг, миний алхам, алдааг мэддэг хүн хажууд хамт байна гэдэг гайхалтай сайхан юм  аа гэж заримдаа боддог.

 

-Хамтдаа хамгийн ихээр хөөрч, догдолж байсан амжилт хэзээ бол?

Э.Баттулга: Анх RE/MAX-ийн бизнес эрхлэх франчайз эрхээ авчхаад баярлаад бие бие рүү гээ харж байсан үе тод санагдаж байна. Энэ эрхийг RE/MAX LLC буюу Америк дахь төв оффисоос хэд хэдэн шалгуур хангаж байж авдаг. Бизнес эрхлэх явцад үргэлж аз жаргалтай, амжилт дүүрэн байсан уу гэвэл үгүй. Хамтран бизнес эрхлэгч нараас маань санаанд оромгүй гэнэтийн таагүй зүйлс хийж хүнд байдалд оруулж байсан удаа ч бий. Гэхдээ шантраагүй. Бизнес эрхэлж байгаа хүн ганц хоёр удаа бүү хэл 1000 даваа байсан ч даваад гарах сэтгэлийн хаттай байх, зорилгодоо хүрэх гэсэн гал эрмэлзлэлтэй байж л амжилт гэдэг зүйлтэй уулзана даа (инээв).

 

П.Отгончимэг: Анх өөрсдийн оффисыг нээгээд ажиллаж эхлэхэд хэцүү санагдах зүйлүүд тулгарч байсан. Гэсэн ч бид хоёр даваад гарсан. Бидний гол баримталдаг зарчим бол үнэн бөгөөд шударга, этиктэй байхыг илүүд үздэг. Агентуудаа ч тийм байгаасаа гэж хүсдэг юм.

-Хамтдаа нэг салбарт ажиллахаар ар гэр орхигдох асуудал тулгардаг. Та хоёрын хувьд ажил, амьдралын балансыг хэрхэн тэнцүүлж байна вэ?

Э.Баттулга: Энэ тал дээр сайн анхаарахгүй бол хүүхдүүдээс минь гомдоллох үе гардаг л юм. Ер нь ямар ч бизнес эрхэлж байгаа хүмүүс зүүдэндээ ч асуудал, түүнээс гарах гарц, бизнесийн тэлэлтийн талаар бодож байдаг байх аа (инээв).

П.Отгончимэг: Бид 2 хүүтэй. Том хүү 13, бага хүү маань 8 настай. Хүүхдүүд маань манай бизнесийн талаар маш сайн мэддэг. Заримдаа гоё санаа, зөвлөгөө ч өгнө. Бага хүү маань “Ээж ээ, та хүүхдүүдэд зориулсан гоё эвент зохион байгуулахгүй юм уу” гэж санал болгосны дагуу агентуудынхаа хүүхдүүд дунд зургийн уралдаан зохиож байлаа. Залуу хосуудад хүүхэд харах, хичээл сургуульд хүн үргэлж асуудал дагуулж байдаг даа. RE/MAX-ийн агентууд ажиллах цагтаа өөрөө менежмент хийдэг учраас бага хүү маань бид хоёрыг агент байхад л хамт ажилладаг байсан. Хүүг маань агентууд ч андахгүй мэддэг болсон байж билээ. Хүү маань зарим агентад гар утаснаасаа зар шэйрлэх тухай  хүртэл зааж өгөөд сууж байсан удаатай.

-Өнөөдөр бол танай гэр бүл RE/MAX-ийн “бүтээгдэхүүнүүд”. Харин RE/MAX-тай ажил амьдралаа холбохоос өмнө хэн байв?

Э.Баттулга: Миний хувьд Электроникийн инженер мэргэжилтэй, Төрийн болон Олон улсын байгууллагад ажиллаж байсан. Барилгын цахилгаан болон холбоо дохиоллын чиглэлээр бизнес хийж байгаад RE/MAX-д 2017 оноос хойш ажиллаж байгаа. Угтаа барилга, үл хөдлөх хөрөнгө зуучлал гэсэн энэ хоёр салбар маань хамтдаа хөгжих ёстой.

П.Отгончимэг: Миний хувьд япон хэл, орон судлаач мэргэжилтэй, хүний нөөцөөр мэргэшсэн. Ерөнхийдөө худалдааны чигэлээр бизнес хийж байгаад 2017 оноос эхлэн RE/MAX Realty оффист агентаар нэг жил гаруй хугацаанд ажилласан. Баттулга бид хоёр RE/MAX-ийн гэр бүлийн анхны агентууд. Бид 2018 оны долоодугаар сард RE/MAX Grand оффисын эрхээ аван RE/MAX Mongolia бүсийн 26 дахь салбар оффисоо нээж хамтдаа ажиллаж байна. Ер нь бизнесийн суурь нь борлуулалт. Тэр дундаа ҮХХ-ийн салбар бол хамгийин том борлуулалттай салбар. Миний хувьд энэ бизнестээ их дуртай.

 

-Та хоёр хэнд ямар ашиг тустай бизнес эрхэлж байна вэ?

Э.Баттулга: Энэ бизнес өөрөө Олон улсын бизнес загварчлал, соёлоор хөгжин тэлж байгаа учраас харилцагчид маань үйлчилгээ, мэдээлэл гээд давуу талуудыг авч чаддаг. Ер нь манайхаар амжилттай зуучлуулж байсан харилцагчид маань заавал дахин үйлчлүүлдэг эсвэл найз нөхөддөө санал болгодог. Манай агентийг байрныхаа найранд урьсан, гэр бүлийн найзууд болсон, бүр үйлчилгээ авч байсан харилцагч маань агент болсон гээд олон сайхан харилцаа үүсгэсэн нь бий. Нөгөө талаас агент буюу үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид харилцааны ур чадвартай болж, зөвхөн нэг салбарт биш өөр өөр салбарын найз нөхөдтэй болж танилын хүрээгээ тэлж өөрсдийгөө байнга хөгжүүлж байдаг. Агент бол бидний бизнес хамтрагчид. Ер нь бизнес хийх ур чадвар манай агентуудад эрс нэмэгдэж байна. Учир нь RE/MAX-ийн бизнес эрхлэнгээ давхар ажил эрхэлдэг агентууд олон байдаг. Аль аль бизнесээ амжилттай авч яваад байдаг нь гайхалтай үр дүн юм.

П.Отгончимэг: RE/MAX бол бизнес эрхлэгч агентад хамгийн гоё боломжийг өгдөг. Мэдээж хүн бүрийн чухал хэрэгцээ бол санхүү. Агент болсноор тасралтгүй суралцах боломж, цагийн менежментээ өөрөө зохион байгуулж ажиллах, хамгийн гоё нь ажилласныхаа хэрээр орлого олох, хамгийн бага зардлаар, хамгийн их ашгийг олох зэрэг хүн бүрийн дотроо хүсдэг тийм бизнес модултай. Хүн өөрөө хичээж ажиллаж чадвал энэ салбарт амжилттай ажиллаж чадна. Хамгийн гол нь эрч хүчтэй, тууштай, хөдөлмөрч, бизнес сэтгэлгээтэй бол илүү амжилтад хүрч чадаж байна. Ялангуяа манай ганц бие ээжүүд маань энэ салбарт маш амжилттай ажилладаг. Ганц бие ээж байна гэдэг амьдралын маш олон сорилттой тулгардаг. Монголд ээж байх тэр дундаа ганц бие ээж байх амаргүй. Харин RE/MAX-ийн агентууд ажил, ар гэрээ зохицуулаад ажиллах боломжтой учраас эмэгтэйчүүдэд илүү ээлтэй бизнес гэж боддог. RE/MAX-ийн нийт агентуудын маань 67 хувь нь  эмэгтэйчүүд байдгаас 37 хувь нь ганц бие ээжүүд байдаг. ҮХХ-ийн бизнест ажиллаж үзэх сонирхолтой тууштай мундаг бүсгүйчүүд байвал хамтран ажиллахад таатай байх болно.

 

-Харилцагчийнхаа байрны найранд уригдана гэдэг хүн хоорондын энгийн сайхан хүндлэл байна.  Энэ мэтчилэн таны санаанд тод сэтгэгдэл үлдээсэн харилцагчийн талаар дурсаж болох уу?

-Баярлалаа сайхан асуулт байна. Хамгийн сүүлд манай оффис нэгэн төсөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Тэр төсөл маань өндөр үнэтэй барилгуудтай ижил брендийн чанартай бараа материал, засалтай төдийгүй маш хямдаар борлуулалтаа хийхээр манай брокер оффистой зуучлалын гэрээ хийсэн юм. Борлуулалт ч амжилттай хийгдэж хурдан дууссан. Төсөл дууссаны дараагаар захиралтай нь очиж уулзахад Дархан хотод барилгын зургийн институтэд буурал аавтай маань хамт ажиллаж байсан ах байлаа. Та яагаад том газар дээр ийм сайхан төслийг хэрэгжүүлж, тэгээд дундаж үнээр зарах  болов гэж асуухад “Одоо барилгын компаниуд ашгийн төлөө зөндөө явлаа. Ард иргэдээ, хотын өнгө төрхөө бодох цаг болсон” гэж хариулахад бодож явсан төсөөлөлтэй маань яг таарч, ийм барилгын компани, ийм хандлагатай захирал Монголд олон байгаасай гэж хүссэн. Тэр ахын дараагийн төсөл нь баригдаж эхлээд л дуусах байх. Учир нь тухайн хүний хандлага, компанийн  үнэ цэнийг харилцагчид нь ах дүү, найз нөхдөдөө ам дамжин ярина гэдэгт итгэлтэй байна. Бизнес эрхлэгчид маань ашиг орлогоо зөвхөн өөртөө авах биш, нийгэмдээ чиглэсэн олон сайхан зүйлийг шинээр нэвтрүүлж байх, мэргэшсэн багтай шударгаар хамтраад ажиллах нь чухал юм. Ер нь томоохон компаниуд нээлттэй компани болж үйл ажиллагаагаа өргөтгөж, ашиг өгөөж нь илүү олон хүнд хүртээмжтэй болоосой.

-Ремаксийг сонгох шалтгааныг нэрлээч гэвэл?

Э.Баттулга:  Үл хөдлөх хөрөнгө өндөр дүнтэй худалдан авалт учраас эрсдэлгүй, хямд үнэ, зөв сонголт, зөвлөгөө мэдээлэл, мэргэжлийн үйлчилгээ өгөх ҮХХ-ийн мэргэжилтэн зайлшгүй хэрэгтэй байдаг. Тиймээс бүсийн хэмжээнд агентууд улам бүр чадавхжин, дотооддоо төдийгүй гадаадын ҮХХ-ийн зах зээл дээр ажиллаж эхэлж байна. Цаашид илүү хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байгаа.

П.Отгончимэг: RE/MAX бол олон улсын технологи, эрч хүчтэй, чадварлаг баг хамт олон, дэлхийд түгсэн брендийн нэр хүнд. Агентуудад бол бизнесийн хамгийн том боломж, таатай орчин, хөдөлмөрлөснийхөө хэрээр орлого олох , найрсаг хамт олон тантай хамтран ажиллах болно.

 

-Залуу захирлууд залуу бизнес эрхлэгчдэд хандаж юуг зөвлөх вэ?

Э.Баттулга: Бизнес гэдэг бол өөрөө хатуу. Ялангуяа Монголд уян хатан биш, харьцангуй хатуу зах зээл, нөхцөлтэй гэж хэлж болно. Жишээ нь банкны зээлийн  хүү өндөр, татвар, бизнес орчин гээд нэрлэвэл бэрхшээл бий. Ер нь бизнес эрхэлж байгаа хүмүүс зовлонг нь их мэднэ дээ. Гэхдээ нөгөөтэйгүүр залуучууд маань бизнес эрхлэх сонирхол ихтэй болж, үүнтэй зэрэгцэн бизнесийн орчин харьцангуй сайнаар бүрэлдэж эхэлж байна гэж харж байгаа.

П.Отгончимэг: Ер нь зөв хандлагтай, харилцаа сайтай, нягт нямбай бол бизнес амжилтад хүрэх нь цаг хугацааны л асуудал. Нэг үеэ бодвол залуучууд бизнес эрхлэх нь ихэсч байна. Олон улсын нөү хау, бизнес модулийг ашигладаг болсноос гадна бизнес бол авахын нэр биш өгч байж авдаг, гаргаж байж олдог гэдгийг ойлгодог, хэрэгжүүлдэг болсон байна. Мөн өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй. Амжилт бол та өөрөө юм.

 

-Энэ хүрээд ярилцлагаа өндөрлөе. Сүүлийн асуултыг та хоёрт үлдээе.

Э.Баттулга: Хэдий цар тахлын энэ хүнд үeд бизнecийн орчин тэр дундаа үйлчилгээний салбар хэцүү байгаа ч Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт эрэлт хэрэгцээ маш их байна. Бид өнгөрсөн 5 сард бүсийн хэмжээнд бүх цаг үeийн хамгийн өндөр борлуулалттай ажилласан. Өнөөдрийг хүртлэх амжилт нь агeнтуудын маань нөр их хүч хөдөлмөрийн үр шим учраас агeнтууддаа баярлалаа. Агeнтууддаа болон гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхныг хүсьe.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний бизнест амжилт хүсье.



Та Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүхий л мэдээ мэдээлэл болон үйлчилгээ авах бол Баруун 4 замын Гранд плаза-ын зүүн талд Эрхи төвийн 803 тоот дахь RE/MAX Grand оффист зочлоорой. Утас: 77171199, 80100206.

REMAX GRAND оффисын харилцагч П.Солонгын сэтгэгдэл:

 

-Юуны өмнө REMAX GRAND оффисын хамт олон болон агент Болорчимэгт талархсанаа илэрхийлье. Нөхөр бид хоёр залуу хосууд. Гал голомтоо шинээр бадрааж өөрсдийн гэсэн орон сууцтай болох хүсэл дүүрэн байлаа. Гэвч залуу хүмүүсийн хувьд шинэ байр, орон сууц худалдан авна гэдэг том даваа юм билээ. Орчин цагт орон сууцтай болно гэдэг санхүүгийн боломжоос эхлээд хүссэн байршилдаа сэтгэлд нийцсэн орон сууцаа авна гэдэг үнэхээр цаг хугацаанаас эхлээд олон зүйл шаардлагатай болдог. Мөн чанар, хийцлэл гээд олон зүйл бодогдуулдаг юм билээ. Тэгээд нөхөр бид хоёр бодож бодож мэргэжлийн хүмүүст нь хандаж зөвлөгөө авахаар шийдээд REMAX GRAND оффисын Болорчимэг агенттай хамтарч ажилласан. Бид хоёр ч тэр даруйдаа гэрээгээ хийсэн. Бидний хүссэн байршилд маш боломжийн үнээр чанартай орон сууцыг хурдан хугацаанд олж өгсөн. Сэтгэл ханамж маш өндөр байгаа. Та бүгдэд баярлаж явдгаа дахин дахин хэлмээр байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.