Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Эрэлхэг сэтгэгчдийг эрэлхийлдэг эрин үе ирж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 21
Сурталчилгаа

Монголын анхны хувийн хэвшлийн дээд сургуулиудын томоохон төлөөлөл  Сэрүүлэг дээд сургуулийн 30 жилийн түүхийн үргэлжлэл Номэра дээд сургууль болон өөрчлөгдлөө. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй мэргэжлээр 5000 гаруй төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд амжилттай бэлтгэсэн тус сургууль нь  аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үед өөрчлөлт шинэчлэлтийн хамгийн түрүүнд хатгах цэг нь Бизнес, Мэдээлэл технологийн салбар хэмээн үзэж  хурдацтайгаар өсөн дэвшиж буй салбарын шилдгүүдийг бэлтгэх зорилгоор бүхий л боломж, орчин нөхцөлийг бүрдүүлэн 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтээ авахад бэлэн боллоо.

2021-2022 оны хичээлийн жилд Номэра дээд сургууль:

  • АССА (Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч)
  • CFA  (Мэргэшсэн санхүүгийн шинжээч)
  • “Бизнесийн удирдлага & Энтерпренер”
  • Программ хангамж
  • График дизайн

мэргэжлээр тус тус элсэлтээ авах бөгөөд эерэг, чөлөөт, бүтээлч сэтгэгчдийг нээн илрүүлэх зорилгоор “Эрэлхэг сэтгэгчдийн эрэлд” 100 сая төгрөгийн тэтгэлэгийн сантай 3 үе шат бүхий асуулт хариултын тэмцээн зарласан байна.

Уг тэмцээн нь ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын сэтгэлгээний хурд шалгах, бизнес, мэдээлэл технологийн салбарын мэдлэг олгох, ЭЕШ-ын богино сорилго болох гэх зэрэг олон ач холбогдолтой төдийгүй 3 үе шат бүхий уг тэмцээн нь сурагчдаас  хариуцлагатай, тууштай байхыг шаардах  юм.  

Тэмцээнд оролцохыг хүсвэл  хотын төвийн автобусны буудлууд болон бусад JCDecaux-н самбаруудад байрших QR кодыг гар утсаараа уншуулан, гарч ирсэн зааврын дагуу “UMPA” аппликейшн руу шилжин ( тус аппликейшн байхгүй бол татаж авах)  асуулт хариултын тэмцээнд оролцох эрх нээгдэнэ.

 

Тэмцээн нь:

1-р шат: 06.20-26 өдрүүдэд Танин мэдэхүйн 

2-р шат: 06.27-30 өдрүүдэд ЭЕШ-ын нийтлэг асуулт

3-р шат: 07.01-07.03 өдрүүдэд Бизнес, IТ салбарын мэдлэг шалгах асуултууд зэргээр явагдана.

Шагналын сан:

  1. Гурван шатны асуулт хариултын нийлбэр дүнгээр 51-333 байр эзэлсэн оролцогчдодоо “Хөөрхөн” бэлэг
  2. Шилдэг 50 оролцогчдод Номэра дээд сургуулийн 1’000’000 төгрөг бүхий сургалтын төлбөрийн хөнгөлөлт, мөн “Оюутны 70200”  мөнгөн урамшуулал
  3. Финалийн шатанд шалгарсан шилдэг 50 оролцогчдоос тусгайлан бэлдсэн хөтөлбөрийн дагуу шилдгийн шилдэг 5 оролцогчдыг шалгаруулан тус бүр 4 жилийн сургалтын 50% буюу 10’000’000 төгрөгийн тэтгэлэг олгох болно.

Эрчимтэйгээр өөрчлөгдөж буй хувьсгалын энэ үед хүний хэрэглээ, технологийн дэвшил, бизнесийн стратегийг тааварлашгүй бөгөөд тус сургууль нь технологийн дэвшил, бизнесийн салбарын шилдгүүдийг бүтээхийн тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хөтөлбөрүүдийн албан ёсны эрхийг эзэмшин  сургалтын үйл ажиллагаагаа явуулж  оюутнууддаа дараах боломжуудыг нээж өгч байна.

 
  • Номэра дээд сургуулийн дэргэдэх Startup инкубатор төвд өөрийн бизнесийн санааг турших, хөгжүүлэх, бодит болгоход дэмжлэг үзүүлэх,  
  • Монголын томоохон шилдэг компаниудад цалинтай дадлага хийх “Intern to Top” хөтөлбөрт хамрагдах
  • Хотын төвд орчин үеийн, оюутны “хамтын оффис” бүхий  чөлөөт танхим, тав тухтай   сургалтын орчин, иж бүрэн тоноглогдсон комьпютерийн лаборатори, болон студи
  • IELTS-н өндөр оноотой төгсөх боломжуудыг олгож байна.

Гадаад, дотоодын шилдэг их сургуулиудад магистр, докторын зэргээ хамгаалсан өндөр ур чадвартай багш нар, мөн оюутныг тасралтгүй хөгжих, суралцах нөхцөлүүдийг бүрдүүлэн ажиллах мэргэжлийн сэтгэл зүйч багтсан манай хамт олон эрэлхэг сэтгэгч сурагч та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Website: www.nomera.edu.mn

Утас: 86055453

Facebook: Nomera Institute

Instagram: nomera.institute

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 18 | 18 цаг