2021/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.16₮
B30
УЛААНБААТАР
20°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
16:00
S30
18°
17:00
S30
18°
18:00
S30
17°
19:00
S30
16°
20:00
S30
15°
21:00
S29
14°
22:00
S29
13°
23:00
S29
12°
00:00
S29
11°
01:00
S29
10°
02:00
S29
03:00
S29

ШУА-ийн эрдэмтдийн бүтээсэн хөрсний бохирдол бууруулах био бэлдмэлийг шар усны үерт өртдөг хороодод өгөхөөр болжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг
Шар усны үерээс болгоомжил

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн Ажлын албаны төлөөллийг өчигдөр буюу зургадугаар сарын 17-нд хүлээн авч уулзсан. Энэ үеэр Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын гарааны “Биоариус” компанийн гаргасан хөрсний бохирдлыг бууруулах био бэлдмэлийг танилцуулжээ.

Сүхбаатар дүүргийн 18, 19, 20 дугаар хороо байршлаасаа шалтгаалан шар усны үерт ихээр өртдөг. Улмаар үерийн ус ойр орчмынхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нянг тарааж,  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд ноцтой аюул учруулаад байна. Энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэж, арга хэмжээ авах шаардлагатай болжээ. Иймд эхний ээлжид тус дүүргийн 18 дугаар хорооны 150 айл өрхөд био бэлдмэл өгч, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Био бэлдмэлийг хэрэглэснээр хөрсний бохирдлыг арилгах, бохирын үнэрийг дарж, өвчин үүсгэгч нян бактерийг халдваргүйжүүлэхээс гадна хөрсийг нөхөн сэргээх зэрэг давуу тал үүсэх юм байна.

 

x