Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын сургуульгүй СБД-ийн 12 дугаар хороонд 720 суудалтай сургууль барьж байна

ikon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй бага, дунд сургуулийн барилга угсралтын ажил эхэлж, гүйцэтгэгдэх шатандаа явж байна.

Тус барилгад нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийж буй аж. Энэхүү сургуулийн барилга нь гурван давхар, 720 хүүхдийн суудалтай байхаар төлөвлөгджээ.

Тус хороонд улсын сургууль байхгүй бөгөөд сургуулийн насны 1,471 орчим хүүхэд амьдардаг. Тэгвэл 720 хүүхдийн суудалтай шинэ сургууль баригдсанаар хүүхдүүд харьяа орчиндоо тав тухтай нөхцөлд суралцах боломж бүрдэх юм.

Зураг төслийг гүйцэтгэгчээр “Ньюкон”, гүйцэтгэгч байгууллагаар “Дарцагт ноёд групп” ХХК ажиллаж байна гэж нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.

 
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс