2021/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.97₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-3°
04:00
S31
-4°
05:00
S31
-4°
06:00
S31
-5°
07:00
S31
-5°
08:00
S32
-5°
09:00
S32
-3°
10:00
S32
11:00
S32
12:00
S30
13:00
S30
14:00
S30
15:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт 1,498, орон нутагт 683, эмнэлгээс шалтгаалах долоон тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. 

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,400 хүнд  шинжилгээ хийх явцад 2,188 хүнээс халдвар илэрч 10 хүн нас барлаа. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 76,084 болж байна. 

Мөн сүүлийн 24 цагт 496 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 56,947 боллоо.

Дотоодын халдварыг дотор нь задалж танилцуулбал, 

  • Улаанбаатар хотод 1,498
  • орон нутагт 683  тохиодол бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах долоон тохиолдол бүртгэгдлээ. 

Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна.  

Халдварын улмаас 8,538 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 2,760
  • Хүндэвтэр – 1,810
  • Хүнд - 638
  • Маш хүнд – 146 хүн байна.

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

 

 

Ковид-19 хуудсаас дэлгэрэнгүй мэдээллийг харна уу.

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/866478620746165

 

 

 

x