2021/06/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.65₮
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
B30
УЛААНБААТАР
26°
|
16°
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
11:00
S30
20°
12:00
S30
21°
13:00
S30
22°
14:00
S30
24°
15:00
S30
25°
16:00
S30
26°
17:00
S30
26°
18:00
S30
25°
19:00
S30
24°
20:00
S30
22°
21:00
S31
19°
22:00
S29
16°

Д.Бат-Эрдэнэ: Өмнөх сонгуультай харьцуулахад энэ удаагийн сонгуулиар өргөдөл, гомдол бага байлаа

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа.

СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Санал авах өдөр СЕХ-ны өргөдөл гомдол хүлээж авах утас болон сонгогчийн лавлах 1800-2800 утсанд ирсэн мэдээллийг хүргэе.

Зургаадугаар сарын 9-ний өдөр 670 дуудлага мэдээлэл лавлах утсанд ирсэн. Үүний 76 хувь нь санал авах байрны хаяг байршлын мэдээллийг тодруулсан. 14 хувь нь сонгууль зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой гомдол юм.

Тухайлбал, санал авах байрны зохион байгуулалт зарим тохиолдолд удаан, эсвэл ариутгал муу байна, камерын байршлыг дахин шалгуулах, хавтас зарим тохиолдолд өгөөгүй зэрэг гомдол, мэдээлэл ирсэн.

Ажиглагчийг дуу дүрсний бичлэг хийхэд нь саад учруулсан гэх мэт ажиглагчтай холбоотой нийт 35 гомдол мэдүүлсэн. Аймаг, дүүргийн СЕХ-гоор дамжуулахгүйгээр асуудал гарсан хэсгийн хороодод төлөөлөгч очиж, шаардлагатай арга хэмжээг авсан.

Иймээс өргөдөл гомдол удахгүйгээр шийдвэрлэгдэх боломжтой. Улсын хэмжээнд 2,087 хэсгийн хороодод хяналтын камерыг байршуулсан. Камерын хяналтыг ашиглаад санал авах байранд гарч байгаа зөрчилд шууд үүрэг чиглэл өгч ажиллалаа. Өмнөх сонгуультай харьцуулахад энэ удаагийн сонгуулиар өргөдөл, гомдол бага байлаа" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/478722980092458

 

x