Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: СХД-ийн айлуудын 72 хувь нь гэр хороололд амьдарч байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Баянхошуу дэд төвийн хувьд 3,500 орчим айлын орон сууц, нягтаршуулъя гэвэл 15,000 айлын орон сууц барих боломжтой. Концепц нь дөрвөөс таван давхар байхаар төлөвлөсөн. Орон сууцжуулах ажил СХД-ийн Баянхошуу, Толгойтод хийгдэх бүрэн боломжтой. Жишээ нь хувийн томоохон ААН-үүдтэй ярилцаж үзэхэд барилгын ажлыг сонирхож байсан. Хамгийн боломжтой дэд бүтэц Баянхошуу дэд төв дээр бий" гэлээ. 
 
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "3,500 айлын дэд бүтцийг шийдсэн. Тухайн айлуудын зээлийн эх үүсвэр шийдэгдвэл 6 хувийн зээл олгоод цаана нь 10 гаруй мянган айлын шинэ орон сууц барина.  Дулаан болон цэвэр, бохирын асуудал шийдэгдсэн. Сургууль, цэцэрлэг, инкубатор төв баригдах юм.
 
СХД-ийн нийт айлуудын 72 хувь нь гэр хороололд амьдардаг. Үлдсэн 27 хувь нь орон сууцанд амьдардаг" гэв. 

ВИДЕО 1:

https://www.facebook.com/100816091400427/videos/600033157623221

ВИДЕО 2:

https://www.facebook.com/mongolulsiinzasgiingazar/videos/342831450606104