Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын ажлыг эрчимжүүлж эхэллээ

ikon.mn
2021 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр гарсан шийдвэрийг цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэх, Нийслэлийн өмчит хуулийн этгээд болон аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын дүрмээр хүлээсэн чиг үүрэг, төсвийн хэмнэлтийн горим, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг эрчимжүүлэх, зөвлөн туслах үүрэг бүхий Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын 2021 оны А/14 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 05 дугаар сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд орон нутгийн өмчит 20 үйлдвэрийн газарт хуваарийн дагуу очиж ажиллаж байна.

 

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг одоогийн байдлаар Нийслэлийн Орон сууцны корпораци ХК, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК,  Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, УБ зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ, Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ, Багачууд хүнс ОНӨААТҮГ, Асгат ОНӨААТҮГ, Хүнс хангамж төв ОНӨААТҮГ, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ, Олон улсын худалдаа логистикийн төв ХК-иудын үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрбээр хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын хэрэгжилт, дүрмээр хүлээсэн үүргийн хэрэгжилт, хүний нөөцийн ил тод байдал, НЗД-ын 2021.05.07-ны өдрийн 02 дугаар албан даалгаврын хүрээнд төсвийн хэмнэлт болон нийслэлийн төсвөөс татаас авахгүйгээр ашигтай ажиллах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг дөрвөн чиглэлээр холбогдох хяналт тавьж зөвлөмж өгч ажиллаж байна.