Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Тариаланчдад 15 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дэмжлэг олгов

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ХХААХҮЯ

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас жил бүр тариаланчдад зориулж үрийн улаанбуудай, шатахуун, бордоо, техник тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, тариалалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлдэг.

Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 478 иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг шийдвэрлэн 15.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий дэмжлэгийг олгожээ.

Давхардсан тоогоор 339 иргэн, аж ахуй нэгжид 14 тэрбум төгрөгийн 11 мянган тонн үрийн улаанбуудайн дэмжлэг үзүүлсэн байна.

Тодруулбал, 177 аж ахуй нэгжид 3.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 4,064 тонн дотоодын үрийн буудай, 162 иргэн аж ахуй нэгжид 10.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7,398 тонн импортын үрийн буудай олгожээ.

Мөн давхардсан тоогоор 95 иргэн, аж ахуй нэгжид 499.7 сая төгрөгийн 248,420 литр шатахуун, 27 иргэн, аж ахуй нэгжид 126 сая төгрөгийн үнэ бүхий 20,525 тонн бордооны дэмжлэг үзүүлсэн аж.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ