Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

МИАТ-ийн хэлтсийн дарга ажилтнаа бейсболын төмөр цохиураар зодсон гэх бичлэг олон нийтийн сүлжээнд таржээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

МИАТ-ийн хэлтсийн дарга ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохисон гэх бичлэг олон нийтийн сүлжээнд таржээ.

Уг бичлэгт болж буй үйл явдал нь Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт байрлах ажилчдын өрөөнд болсон хэмээн бичсэн байна.

"Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс уг асуудлыг шалгаж эхэлсэн"

Дээрх бичлэгийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Цахим орчинд нийтлэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн" гэсэн тайлбар өглөө.

Зураг
13 | 18 | 17 цаг