Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэр дэвшигчдийн уулзалтад хүүхэд оруулахгүй. Тусгаарлагдсан болон эмчлэгдэж байгаа иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Нэр дэвшигчид сонгогчидтой хийх уулзалтаа аль болох гадаа талбайд зохион байгуулах нь зүйтэй. Хүн хоорондын зай баримтлах, бүртгэл хөтлөх, халуун хэмжих, хүүхэд дагуулж ирэхгүй, маск зүүж, бээлий өмссөн байх ёстой зэрэг халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөнө. Энэ бүхэнд сонгууль эрхэлсэн байгууллагаас хяналт тавина.

Хэрвээ битүү орчинд уулзалт хийх юм бол агааржуулалт, цэвэрлэгээг давхар хариуцаад явах хэрэгтэй.

Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа зургаадугаар сарын 8-нд 09:00-20:00 цагийн хооронд явагдана. Цар тахлын улмаас тусгаарлагдсан болон эмчлэгдэж байгаа иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авна. Гэхдээ арай өөр зохицуулалтаар буюу халдвар хамгааллын өндөр дэглэмийг баримтална" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/374551313986284

 

Зураг
11 | 6 | 5 цаг