Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Маргаашаас 14 аймаг руу зорчигч тээврийн автобус явж эхэлнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УОК-ын даргын шийдвэрээр шинэчлэн баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам” маргаашаас буюу тавдугаар сарын 22-ноос эхлэн мөрдөгдөж эхэлнэ.

Журмыг үндэслэн

  1. Архангай
  2. Баянхонгор
  3. Булган
  4. Говь-Алтай
  5. Дархан-Уул, Шарын гол,
  6. Дорнод
  7. Дундговь
  8. Орхон
  9. Завхан
  10. Төв
  11. Увс
  12. Хэнтий
  13. Хөвсгөл
  14. Өвөрхангай аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу эхлүүлэхээр боллоо.

Шийдвэрийн хүрээнд тухайн чиглэлүүдэд нийтийн зорчигч тээврийн автобус маргаашаас үйлчлэх талаар Авто тээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаарын утаснаас лавлах боломжтой.

 

 


Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв