Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл хуралдав

ikon.mn
2021 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл 2021 оны төлөвлөгөөт ажлын эхний таван сарын биелэлтийг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд нэмэлт оруулах асуудлаар хуралдлаа.

Тус зөвлөл 2021 онд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гал түймэр болон үер усны гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг 7 чиглэлийн хүрээнд 40 орчим ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төлөвлөгөө өдгөө 57 хувийн биелэлттэй үргэлжилж байна. 

Үер усны аюул, газар хөдлөлт зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс гадна хүний буруу үйл ажиллагааны улмаас үүдэлтэй гал түймрийн эрсдэл өндөр байгаа юм. Тиймээс Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл цаашид барилга байгууламжид газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийж, паспортжуулах, болзошгүй газар хөдлөлтийн үед түр цугларах цэгт тэмдэг, тэмдэглэгээ байршуулах, иргэдийг үер усны аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, гал түймрээс урьдчилан сэргийлэх, улмаар аливаа гамшгийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах чиглэлээр олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулна гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан онцоллоо.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ