Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтүшиг: Япон улс хилээ хаасан шийдвэр нь тус улсад байнгын оршин суух албан ёсны визтэй монгол иргэдэд хамаарахгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Япон улс дэлхийн 159 орны иргэдэд хилээ хаасан талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Япон Улсын Засгийн газар дэлхий дахинд тархаад байгаа коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан 152 улсад хилийн хориг тавиад байсан. Энэ удаа Камбож, Шри Ланк, Сейшэлийн арал, Тайланд, Зүүн Тимор болон Монгол зэрэг 7 улсад сүүлийн 14 хоногт байсан гадаадын иргэдэд хилийн хориг тогтоох болсноор нийт 159 улс, бүс нутгийг хамраад байна.

Өөрөөр хэлбэл өмнө хориг тавьсан 152 улс байсан бөгөөд халдвар тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан 7 орныг нэмж жагсаалтад оруулж, гадаадын иргэдийн хилээр нэвтрэх зэрэглэлийг дээшлүүлж, хорио цээрийн дэглэмийг чангатгах, виз олголтыг хязгаарлах арга хэмжээ авахаар болсон.

Гэхдээ дээрх шийдвэр нь Япон улсад байнгын оршин суух албан ёсны визтэй монгол иргэдэд өмнөхийн адил хамаарахгүй бөгөөд зөвхөн шинээр виз, оршин суух зөвшөөрөл олгохгүй гэсэн үг юм.  

Одоогийн байдлаар дэлхийн 114 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан бөгөөд Япон улсын хувьд өнгөрсөн оны 3 дугаар сараас эхлэн хилийн хязгаарлалт тогтоогоод байна.

Удахгүй Япон улсад “Токио-2020” зуны олимпын наадам болох гэж байгаа бөгөөд тухайн улсад коронавирусийн дотоодын халдвар төдийлөн буурахгүй байгаа юм" гэв.