Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хүмүүс цахим орчинд зарцуулдаг цагаа гэр бүл, сонирхлоо хөгжүүлэхэд илүүтэй зориулах хандлагатай болжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
topchinatravel.com

Медиа салбарыг бизнесийн цоо шинэ түвшинд хүргэхээр ажиллаж байгаа талаараа Хятадын People Daily сонины Шинэ медиа төвийн редактор Ни Тао сонирхуулав. 

Юуны өмнө тус сонины талаар товч түүхийг танилцуулъя. 

БНХАУ-ын хамгийн том хэвлэл болох People's Daily сонин 1997 оноос цахим хувилбараа гаргаж байсан бол 2012 оны дөрөвдүгээр сард Шанхайн хөрөнгийн биржид гарснаар олон нийтэд нээлттэй болоод зогсохгүй хөрөнгийн зах зээлийн А үнэлгээнд багтсан анхны мэдээллийн сайт гэдгээрээ алдартай. Улмаар цахим хувилбараа 2017 онд танилцуулжээ. 

Түүнчлэн улсдаа төдийгүй Токио, Нью-Йорк, Сөүл, Лондон, Москва зэрэг орнуудыг багтаагаад 33 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бизнес загвараа хөгжүүлж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд хөрөнгө, технологид тулгуурласан ConTech бизнесийн анхдагч болохыг хичээж буйгаараа онцлог аж. 

Тус хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь бизнесээ хөгжүүлэхийн тулд орчин үеийн завгүй амьдралын өөр хэв маягтай бүх насны хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд цоо шинэ контент, санаачилгуудыг нэвтрүүлэн, хэрэгжүүлж байгаагаа Ни Тао ярьсан юм. 

Тухайлбал, уншигчдыг орой унтахаасаа өмнө үзэхэд зориулж шөнө контент уншиж өгдөг апп бүтээжээ. Уг апп-аар дамжуулан унших контентууд нь их аялалын дараах оюун тархийг амраасан, зөөлөн, эерэг агуулгатай ба маш олон хэрэглэгчийг татсан гэдгийг тэрбээр онцлов. Энэхүү санаачилгаа хэрэгжүүлэхдээ хэрэглэгчийн томоохон судалгаа авсан болохоо ч мөн дурдсан. 

Гар утасны интернэт ашиглах байдал хувьсан өөрчлөгдөж байгааг тэрбээр мөн ярилаа.

Тухайлбал, хүмүүс найман цаг ажиллаж, найман цаг унтаж, үлдсэн найман цагийг гэр бүлдээ зарцуулах, сонирхлоо хөгжүүлэх зэрэгт зориулж, онлайн байх хугацаагаа багасгаж байгаа нь судалгааны явцад ажиглагджээ. Ялангуяа, 18-40 насныхны хувьд энэ дүгнэлт хамаарсан аж. 

Тиймээс цахим орчинд цагаа илүүтэй зарцуулж байгаа, хүүхдээ асарч буй ээжүүд болон ахмад настнуудад анхаарах шаардлагатай гэж үзжээ. Харин цагаа интернэтээр аялахад бага зарцуулж буй залуусын анхаарлыг татахын зэрэгцээ хэрэгцээтэй мэдээллийг нь өгөхийн тулд богино хэмжээний видео контент, тэр дундаа түүх өгүүлсэн, мэдээлэл өгсөн баримтат видео, байгалийн сайхныг харуулсан гэрэл зургийн цуглуулга зэргийг шинээр цэс болгон нэмжээ. Тухайлбал, БНХАУ-ын ядуурлаас ангижирсан түүхийг хойч үедээ цогцоор нь хүргэхийн тулд элсээр зурах урлагийг ашиглах сонирхолтой контентууд бүтээсэн талаараа Шинэ медиа төвийн редактор Ни Тао сонирхуулав. 

ВИДЕО:

https://fb.watch/5ARBsCnGmZ/

Киноны хэсэг тус бүрд эдийн засгийн хөгжил, шинжлэх ухаан, боловсрол, амьдралын тэгш байдал, соёл, ардчилал, хууль дээдлэх засаглал ба нийгмийн эв найрамдлыг багтаасан төлөөллийн тоонуудыг мөн багтаасан байна. 

Зөвхөн агуулга нийлүүлэхээс гадна хэрэглэгчдийнхээ оролцоог нэмэгдүүлж, идэвхтэй байлгах үүднээс олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион явуулж, санал асуулгыг захидал хэлбэрээр авчээ. Уг арга хэмжээнд оролцсон хүмүүсээс 5,000 гаруй хүн ил захидал үлдээж, 1,000 нь дуут мессэж ирүүлсэн аж. 

Цаашид медиа салбарт хөгжлийн маш олон дэвшлийг авчрахаар ажиллаж байгаагаа тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд хэллээ. 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны комисс ба Гадаад оронтой найрамдлаар харилцах Хятадын ард түмний нийгэмлэг Хэбэй мужийн People’s go зэрэг байгууллага хамтран Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чуулга уулзалтыг 2021 оны зургадугаар сарын 2-3-ны хооронд зохион байгуулах гэж байна.

ШХАБ-ын орнуудын хооронд найрсаг хөршийн харилцаа, найрамдлыг төрийн бус дипломат сувгаар бэхжүүлж, эдийн засаг, орон нутгийн үйл ажиллагаа, соёл, боловсрол, залуучууд болон холбоодын хүрээндэх ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжих зорилготой уг форумыг Ухань хотод зохион байгуулах юм. 

Ийнхүү форумыг угтан зохион байгуулж байгаа хэлэлцүүлгүүдийн үеэр тодорхой сэдвийн хүрээнд мэдээлэл солилцох цахим уулзалтууд тавдугаар сарын 17-ноос эхлээд буй юм. Цар тахлаас үүдэн онлайнаар явуулж буй эхний өдрийн цахим уулзалт “Хэвлэл мэдээллийн шинэчлэлд менежментийн багийн үүрэг” сэдвийн хүрээнд болсон бол ийнхүү хоёр дахь цахим уулзалт "Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх People's Daily сонины Шинэ медиа төвийн хүчин чармайлт" сэдвээр үргэлжиллээ. 

Тус цахим уулзалт дөрвөн сэдвээр дахин үргэлжлэх юм.