2021/09/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.17₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-6°
09:00
S30
10:00
S30
11:00
S30
12:00
S30
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S30
19:00
S29
20:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амралтын хоёр өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 133 зөрчил илэрчээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн амралтын хоёр өдөрт зам тээврийн ослын шинжтэй 342 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Ослын улмаас нийслэлд 12, орон нутагт 6 хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
  • Хашаа мөргөх хэлбэрээр жолооч-1, зорчигч-2
  • Автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-2, зорчигч-4 тус тус гэмтсэн.

Орон нутагт:

  • Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1
  • Автомашин шон мөргөх хэлбэрээр зорчигч-2
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-2
  • Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр-1 тус тус гэмтсэн.

Хүний амь хохирсон ослын тухайд өчигдөр 23:00 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын нутагт Toyota-Prius маркийн автомашин, улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, улмаар мотоциклын жолооч амь хохирчээ.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 83, орон нутагт 50, улсын хэмжээнд 133 зөрчил гарсан байна.

Жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
x