Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдүүдээ вакцинжуулахаас өмнө ядуу орнуудад туслахыг ДЭМБ баян орнуудад уриалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Баян чинээлэг улс орнууд насанд хүрсэн хүн амынхаа ихэнх хэсгийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулсны дараа хүүхдүүдийг дархлаажуулж эхлээд байна.

Тухайлбал АНУ өнгөрсөн долоо хоногт Pfizer/BioNTech үйлдвэрийн 12-15 насны хүүхдүүдэд зориулсан вакцинд зөвшөөрөл олгосон юм.

Канад улсын засгийн газар мөн ижил арга хэмжээ авч, хамгийн их өвчлөлтэй байгаа Альберта мужид нь хүүхдүүдийг дархлаажуулж эхэлсэн байна.

Тэгвэл Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр энэ төлөвлөгөөг шүүмжилсэн мэдэгдэл гаргажээ. Тодруулбал хүүхдүүдээ вакцинжуулах ажлыг хойш тавиад ядуу буурай орнуудын иргэдийг вакцинжуулахад туслахыг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус баян чинээлэг орнуудад уриалжээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины ихэнх нөөцийг өндөр орлоготой улс орнууд нөөцөлж аваад байгаа.

Умард Америк, Европын ихэнх улс орнуудад вакцинжуулалт эрчимтэй хэрэгжиж байгаа бол Африк тивийн цөөн хэдэн улс эхний тунгаа тариад байна.

ДЭМБ-ын дэмжлэгтэй COVAX хөтөлбөр дэлхийн дундаас доош орлоготой 92 улсын хүн амын 20 хувийг энэ онд багтаан дархлаажуулах эхний зорилттой ажиллаж байгаа ч вакцины олдоц муу байгаа юм.

 

Эх сурвалж: BBC