Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгож буй ваучерийг "Эрдэнэс Монгол" ХХК хагас тэрбум гаруй төгрөгөөр хэвлүүлжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2020 он солигдох мөчид Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдэлд хүрч, Салхитын мөнгөний ордын ирээдүйн орлогоос ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх болсныг Ерөнхийлөгч Х.Баттулга зарласан. Уг шийдвэрийн хүрээнд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тэтгэврийн зээл авсан 228.5 мянган ахмадын 694.9 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн билээ. Харин тэтгэврийн зээл аваагүй 194.1 мянган ахмад болон нэг сая төгрөгөөс доош хэмжээний зээлтэй байсан 43.9 мянган ахмадад тус бүр нэг сая төгрөгийн үнэт цаас олгоно гэдгийг мэдэгдэж, хуульчилсан.

Энэхүү амлалтаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө биелүүлэх гэж буй эрх баригчид эхлээд ваучер буюу үнэт цаас олгоод, уг үнэт цаасаа тавдугаар сарын 21-ний дотор мөнгөжүүлж, иргэдэд мөнгө өгөхөөр болсноо мэдэгдээд байна. 

Тэгвэл ваучер хэвлэхэд "Эрдэнэс Монгол" компани хагас тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Тодруулбал,

  • 2020.03.19-нд 297,180,255
  • 2020.05.06-нд 295,422,315 төгрөгийг

"Бонд хэвлэлт" гэсэн утгаар нийт 592,602,570 төгрөгийг "Монголын үнэт цаас хэвлэл" ХХК-д шилжүүлснийг Шилэн данснаас харж болно.

 
 

Энэхүү компани нь Гадаад харилцааны сайдын үүсгэн байгуулалцаж, хувь эзэмшдэг компани ажээ.