Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: "Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр"-ийг барих ажил эхэллээ. 2023 он гэхэд дуусна

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Өмнөговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэс Тавантолгой ХК өөрийн эх үүсвэрээр "Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр" байгуулахаар боллоо. Өнөөдрөөс ажилдаа орж, энэ байршилд 2023 он гэхэд барьж дуусахаар болж байна. Мөн олон жил дуншсан Гашуунсухайтын төмөр замыг ирэх жилийн долоодугаар сарын 1-н гэхэд ашиглалтад оруулах бөгөөд санхүүжилтийн график үндсэндээ шийдэгдсэн гэж болно. Ингэснээр төмөр замаар экспортоо нэмэгдүүлэх боломжтой болно. 

Дараа нь Зүүнбаянгийн төмөр замыг барьж дуусгана. Улмаар ойролцоох 23 орд газрыг нь эдийн засгийн эргэлтэд оруулах том асуудлууд Ерөнхий сайдын энэ удаагийн албан томилолтын хүрээнд шийдэгдлээ гэж ойлгож болно. 

Гэрэл зургийг MPA.mn

Мөн Засгийн газрын тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг түшиглэн зэс баяжуулах үйлдвэр байгуулахаар болж байгаа юм. Одоо уурхайчид та бүхэн зөвхөн олборлолтод анхаарлаа хандуулдаг байсан бол баяжуулахад анхаарлаа хандуулдаг болох нь.

Энэ бүгдээс харвал Монгол Улсын уул уурхайн салбарт шинэ түүхийн хуудас нээгдэж байна. Байгалийн баялгаа нэмүү өртөг шингээж,  экспортлох бодлого хэрэгжиж эхэлж байгааад баяртай байна. Монгол Улсын аж үйлдвэрийн орон болох ерөөлийг өргөн дэвшүүлье. Уурхайчид та бүхэн минь эрүүл байгаарай, цар тахлыг бид даван туулж чадна” хэмээв.

Өмнөговь, Дорноговь аймгийг ногоон бүс болгож экспортын урсгалаа нэмнэ 

Мөн Тэрбээр Өмнөговь, Дорноговь аймгийг ногоон бүс болгож экспортын урсгалаа нэмнэ. Гашуунсухайт боомтын өргөтгөл, шинэчлэлтийг эрчимжүүлэх, Цагаан хад суурьшлын бүсийг эрчим хүчинд холбох, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон бүс гарц” түр журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх санал тавьж, эдгээрийг судлаж шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн билээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn

 

ВИДЕО:

https://www.facebook.com/mongolulsiinzasgiingazar/videos/1117816058715817

 

Зураг
13 | 16 | 16 цаг