Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк шинэчлэгдлээ! Карт хаах, Нөхөн авах, Пин солих...

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 5 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Өмнөх хоёр нийтлэлээрээ та бүхэнд шинэчлэгдсэн ХасБанкны апп-д нэмэгдсэн гүйлгээний шинэ төрлүүдийг танилцуулсан. Mobile cash, Мульти-гүйлгээ, гадаад гуйвуулга гэх зэрэг онцлох давуу талуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй өмнөх нийтлэлээс танилцаарай.

Олон нийтийн газар, үйлчилгээний байгууллагуудаар орж гарах хөдөлгөөнөө хязгаарлаж буй харилцагч танд зориулж ХасБанкны салбарт очих хэрэгцээ шаардлагыг аль болох багасгах зорилгоор бид цахим үйлчилгээгээ өргөжүүлж, ХасБанкны апп-аа улам сайжруулж байна. Үүний хүрээнд картын функцууд нэмэгдсэн ба тэдгээрийн заримаас онцловол:

КАРТ ТҮР ХААХ, НӨХӨН АВАХ, ЭРСДЭЛТЭЙ ГҮЙЛГЭЭГ ХЯЗГААРЛАХ

Бид бүгд л картаа алга болгож, хулгайд алдаж байсан удаатай. Энэ үед хамгийн түрүүнд урьдчилан сэргийлж картаа хаалгах зорилгоор харилцагчийн төвтэй холбогддог. Дараа нь салбар дээр карт захиалж, эргэж очино гээд бишгүй л ажил төрлөө нааш цааш болгох шаардлага үүсдэг. Ийм нөхцөлд сандарч тэвдэлгүй ХасБанкны апп-ыг ашиглан хурууны үзүүрээр картаа удирдаж, эдгээр ярвигтай үйл явцыг байгаа газраасаа шийдэх боломжийг танд санал болгож байна.

“Карт” цэсэнд таны ашигладаг бүх карт байрлах бөгөөд тухайн карт дээр дарснаар картаа хааж, мөн шинийг захиалах боломжтой. ХасБанк апп e-barimt платформтой холбогдсон учир шаардлагатай хувийн мэдээллийг автоматаар бөглөнө. Та гэрэл доор зогсож, утсаараа үнэмлэхнийхээ зургийг авах шаардлагагүй. Картаа захиалахдаа өөрт хамгийн ойр салбарыг сонгож, товлосон өдрөө ороод гарахад л хангалттай. Үүгээр зогсохгүй өөр хүн таны картыг ашиглан вебсайтаас гүйлгээ хийхийг хязгаарлаж, эрсдэлтэй гүйлгээ бүрийг танд мэдэгдэнэ.

 

ПИН, ПИН, И-ПИН

Ганц нэг таалагдсан юмаа нүдэлчихээд ажлын дараа, амралтын өдрөөрөө гэртээ тухлаад интернетээр худалдаж авах гэтэл и-пин шаардлагатай болдог. И-пинээ авъя гэхээр заавал гарч салбар орох хэрэг гарна. Ингээд бид “дараа болохоос” гээд хойш нь тавих явдал бий. ХасБанкны харилцагч таныг гэртээ тухлахыг бид дэмжинэ. Та “Карт” цэснээс идэвхтэй төлөвт байгаа жагсаалтаасаа картаа сонгоод “И-пин код авах” сонголтыг хийхэд л хангалттай. Гэхдээ энэ боломж хараахан бэлэн болоогүй бөгөөд тун удахгүй нэмэгдэх болно.

БУСАД БОЛОМЖУУД

Түүнчлэн, АТМ, ПОС-ын гүйлгээний кодоо сольж, гүйлгээний лимитээ ихэсгэх, багасгах боломжтой болсноос гадна MonPay дансныхаа үлдэгдлийг хараарай. Мэдээж таны өдөр тутмын хэрэглээ хэвэндээ үргэлжилнэ. Картынхаа бүхий л мэдээллийг нэг цэгээс харж, хурууныхаа үзүүрээр удирдах боломжтой боллоо!

Картын мэдээлэл

  • Боломжит үлдэгдэл
  • Дансны үлдэгдэл
  • АТМ боломжит лимит / өдрийн лимит
  • ПОС боломжит лимит / өдрийн лимит
  • Барьцаалсан дүн
  • MonPay дансны үлдэгдэл

Шинэчлэгдсэн ХасБанкийг: http://bit.ly/XacBank

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон апп-ыг хэрхэн ашиглах талаар бид цуврал хэлбэрээр хүргэх учир та бидний Facebook хуудсыг дагаарай:

https://www.facebook.com/xacbank

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.