Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ганзориг: Вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон иргэд үсчин, гоо сайхны газраар үйлчлүүлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тавдугаар сарын 8-наас үсчин, гоо сайхны газраар коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд үйлчлүүлж болохыг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэллээ.

Тэрбээр "Вакцины бүрэн тунд хамрагдаж, 14 хоносон иргэдэд зарим салбаруудыг нээлттэй байлгахаар болсон.

Тухайлбал, тавдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн үсчин, гоо сайхны газраар зөвхөн вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд үйлчлүүлэхэд нээлттэй байх юм.

Мэргэжлийнхний дүгнэж байгаагаар үсчин, гоо сайхны газарт 15 минутаас доошгүй хугацаанд зай барих боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл, үсчин, гоо сайхны газрыг бүрэн дархлаа тогтоогүй хүн халдвар авах эрсдэлтэй орчин гэж үздэг.

Тиймээс давтан тунд хамрагдсан хүмүүс орж болохоор зохицуулсан. Үйлчилгээний салбарын ажилтнуудыг хамгийн түрүүнд вакцинжуулсан. Тухайн үйлчилгээний газруудын халдвар хамгааллын дэглэмийг бариулах үүднээс ингэж шийдвэрлэсэн” гэв.

Өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 60 хувь нь эхний тунгаа хийлгэжээ. Харин хоёрдугаар тунд 27.3 хувь нь хамрагдсан байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/538488110481440