Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Тавдугаар сарын 22-ныг хүртэл орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тавдугаар сарын 8-ны өдрөөс хөл хориг сулруулах хэдий ч орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд хязгаарлах тухай Шадар сайд С.Амарсайхан мэдээлэв.

Тэрбээр “Хөл хориог тавдугаар сарын 8-наас эхлэн сулруулж, зарим аж ахуйн нэгжүүдийг нээхээр болсон ч халдварын эрсдэл байсаар байгааг сануулъя.

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар эхний 14 хоногт буюу тавдугаар сарын 8-22-ны өдрийн хүртэл 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлаж, үе шаттайгаар нээхээр шийдвэрлэлээ.

Мөн хугацаанд орон нутаг руу зорчих хот хоорондын хөдөлгөөнийг ч хязгаарлаж байгаа.

Учир нь орон даяар иргэдийг вакцинжуулах ажил үргэлжилж байгаа тул халдварын эрсдэлийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарах шаардлагатай" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/538488110481440