Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

SENDLY – Сайн дурын нийгмийн даатгалд хамрагдах шинэ шийдэл

ikon.mn
2021 оны 5 сарын 6
Сурталчилгаа

Гадаад улсад ажиллаж амьдарч буй Монголчууддаа зориулан санхүүгийн үйлчилгээг үзүүлж буй Олон улсын мөнгөн гуйвуулгын SENDLY аппликейшн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд нийгмийн даатгалын сайн дурын даатгалын төлбөр төлөх боломжийг бүрдүүллээ. 

        Sendly олон улсын мөнгөн гуйвуулгын аппликейшн нь хамгийн бага шимтгэлээр, хамгийн богино хугацаанд, өөрийн амьдарч буй улсаас Монголын дурын арилжааны банкны данс руу найдвартай гуйвуулга хийх боломжийг олгож байгаа албан ёсны үйлчилгээ юм.

       Америкаас Монгол руу 100% онлайн мөнгөн гуйвуулгын үйлчилгээг 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр албан ёсоор нээж байсан бол яг нэг жилийн ой дээрээ Австрали улсаас Монголруу мөнгөн гуйвуулга хийх боломжтой болж байгаа ба энэхүү үйлчилгээний цахим нээлтийг өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хийж байна.

       АНУ, Австрали, ИБУИНВУ, Европын холбооны улсууд, Япон, БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэддээ зориулан мөнгөн гуйвуулгын үйлчилгээ дээр суурилан санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг хүргэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар АНУ, Австрали улсаас Монголруу мөнгөн гуйвуулга хийх боломж бүрдээд байна. 

       Маргааш буюу 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтарсан цахим хэлэлцүүлгийг Гадаадад байгаа иргэддээ зориулан зохион байгуулах гэж байна.

 

Уг цахим нээлтийн хүрээнд Нийгмийн даатгалын тухай хууль, тогтолцооны шинэчлэлийн талаар болон гадаадад байгаа иргэдийг сайн дурын нийгмийн даатгалд хамрагдах боломж, төлбөрийн шийдлийн талаар танилцуулга хийх юм.

Гадаадаас SENDLY аппликейшнээр дамжуулан сайн дурын нийгмийн даатгалын төлбөрөө төлөх харилцагчиддаа шинэ үйлчилгээний нээлтийг тохиолдуулан 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал шилжүүлгийн шимтгэлгүй болгон, урамшуулал зарлаад байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Sendly - Money transfer for Mongolians фэйсбүүк хуудсанд нэгдэж авна уу. 

Sendly aппликейшнийг татах холбоос:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.