Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ Бямба гарагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Засгийн газраас гаргасан шийдвэр/2021.05.05/ -

2021 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн/Бямба гараг/ 06:00 цагаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр боллоо.  Ингэснээр хатуу хөл хориог сулруулах гэж байна.

Засгийн газрын хуралдаанаар энэ хугацаанд тархалтын эрсдэлийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд даалгав.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр ямар журам мөрдөгдөх болон үйл ажиллагааг нь нээх ААН-үүдийг УОК-оос өнөөдөр танилцуулна.