Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Тавдугаар сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр өнөөдөр Засгийн газраас гаргасан.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед мөрдөгдөх журмын талаар УОК-оос мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/538488110481440

Бизнес нийгмийн үйл ажиллагааг 89 төрөлд авч үздэг. Үүнээс 18 төрлийн үйл ажиллагааг тавдугаар сарын 8-наас хязгаарлана. Өөрөөр хэлбэл ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм.

Хязгаарлаж байгаа салбарууд:

  1. Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн
  2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,
  3. Бүх төрлийн баар
  4. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар \Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээний хоолны газар\ нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
  5. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  6. Хүнсний биш барааны зах худалдааны зах худалдааны төв
  7. Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
  8. Сургалтын төв
  9. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
  10. Алжаал тайлах төв
  11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
  12. Саун, бассейн нийтийн халуун ус,
  13. Зочид буудал, дэн буудал
  14. Амралт, жуулчны газар
  15. Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
  16. Олимп, тив дэлхий олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир спортын арга хэмжээ
  17. Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
  18. Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб.

"Халдварын хүндрэлтэй үзүүлэлтүүд буурах шинж ажиглагдаж байгаа ч мутацид орсон вирусийн эрсдэл бий"

Шадар сайд С.Амарсайхан "Хатуу хөл хорио сулруулснаас хойш 7-14 хугацаанд 18 чиглэлийн үйл ажиллагаа хязгаарлах бөгөөд тухайн байгууллагуудын үйл ажиллагааг тавдугаар сарын 15-наас эхлэн үе шаттайгаар нээнэ.

Түүнээс гадна, дээрх хугацаанд буюу тавдугаар сарын 22-ны өдөр хүртэл орон нутаг руу зорчих эрхийг хязгаарлаж байгаа. Учир нь орон даяар вакцинжуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа энэ үед халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх байх тал дээр онцгой анхаарах шаардлагатай.

Мөн тавдугаар сарын 8-н гэхэд нийслэлийн хэмжээнд вакцины эхний тун хийлгээгүй үлдсэн бүх иргэнээ дархлаажуулахаар төлөвлөж байгаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 60 хувь нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол хоёрдугаар тунд 27.3 хувь нь хамрагдаад байгаа юм.

Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх, иргэдийн дархлааг дэмжих зорилгоор бүрэн тунгаа хийлгэсэн иргэдэд 50,000 төгрөгийн урамшуулал олгохоор болсон.

Түүнээс гадна, вакцины бүрэн тунгаа авсан иргэдэд зарим үйлчилгээний газрын нээлттэй байлгахаар шийдвэрлэсэн.

Хэдийгээр халдварын хүндрэлтэй зарим үзүүлэлтүүд буурах шинж ажиглагдаж байгаа ч мутацид орсон вирусийн эрсдэл байгааг санах хэрэгтэй.

Тиймээс хөл хорионы дэглэмийн үр дүн, ач холбогдлыг алдахгүй байхын тулд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатайг сануулж байна" гэсэн юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Вакцины нэг, хоёрдугаар тунгаа хийлгэсэн иргэдийн хувьд QR код уншуулж тухайн зөвшөөрсөн үйлчилгээний цэг, албан байгууллагуудаар үйлчлэх боломжийг бүрдүүлж байгаа" гэлээ.