2021/05/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.77₮
B30
УЛААНБААТАР
17°
|
-2°
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S32
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°

АрдКойн Дэлхийд тэргүүлэх криптовалютын бирж дээр гарлаа

ikon.mn
2021 оны 5 сарын 4
Сурталчилгаа
Зураг

Монголын анхны бөгөөд одоогоор цорын ганц криптовалют болох АрдКойн нь тун удахгүй дэлхийн шилдэг биржүүдийн нэг, АНУ-д үүсгэн байгуулагдаж байсан Bittrex Global дээр арилжаалагдахаар болоод байна. Дэлхий дээрх жинхэнэ криптовалютын зах зээлийн багтаамжийг хэмжиж, бүртгэдэг Coinmarketcap.com дээр одоогоор 4,200 гаруй криптовалютын ханшийн мэдээлэл хөвөрч байгаагаас шилдэг 500 төслийн дотор АрдКойн хэдийн багтаад амжлаа. 

АрдКойн өдгөө олон улсад тэргүүлэх хяналтын платформууд болох CoinMarketCap, Blockfolio болон CoinGecko дээр амжилттай бүртгэгдэж, мөн DAX.mn Виртуал хөрөнгийн бирж, STEX.com дээр нээлттэй арилжаалагдаж байна. Иргэд аль ч улсаас эдгээр платформ руу нэвтрэн хяналт тавьж, арилжаа хийж болох бөгөөд өөрийн эзэмшлийн АрдКойныг тухайн улсын валют руу шууд хөрвүүлэн ашиглах боломжтой. 

Монголын үндэсний виртуал хөрөнгө буюу криптовалют АрдКойн нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч, тухайлбал Bittrex дээр арилжаалагдахын ач тус нь Монголчууд бид олон улсын зах зээлд, зах зээлийн хамгийн бодит ханшаар хүссэн хэмжээгээрээ арилжаа хийхээс гадна хөрөнгийн хязгааргүй санд нэвтрэх боломжтой болно. Үүнийг дагаад олон улсын томоохон байгууллагууд АрдКойныг хүлээн зөвшөөрч, Монгол руу орж ирэх валютын урсгал манай улсын эдийн засгийг аврахад нэн чухал нөлөө үзүүлэх нь гарцаагүй билээ.  

Ард Бит ХХК нь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Ард нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти зэрэг компаниуд багтаж байна. Ард Аппликэйшн, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар болон Дижитал Ассетс Эксчейнж нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE: BUN (03089) Булган- Ундарга ХК;

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282

И-мэйл хаяг: info@ardbit.mn

Вэб сайт: www.ardcoin.com 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x