Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн эсрэг вакцины бүрэн тунгаа хийлгэсэн иргэд хэрхэн сертификатаа авах вэ?

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварын эсрэг вакцины I, II тунгаа хийлгэсэн иргэд vis.health.gov.mn/survey холбоосоор сертификат авах боломжтой болжээ.

Сертификатыг авахдаа өөрийн регистрийн дугаараа оруулж, ашигладаг утасны дугаартаа баталгаажуулах код авч нэвтэрнэ. Ингэснээр таныг хэзээ, хаана вакцинд хамрагдсан тухай мэдээлэл гарч ирэх бөгөөд "Сертификат хэвлэх" гэсэн хэсгээс хэлээ сонгон вакцины сертификатаа авна. Энэхүү сертификатыг нь англи болон монгол хэл дээр хэвлэх боломжтой.

Өчигдөр нийслэлийн хэмжээнд 55,926 иргэнийг коронавируст халдварын эсрэг вакцины эхний болон давтан тунгийн дархлаажуулалтад хамруулжээ. 

Вакцины  эхний болон давтан тунг бүрэн хийлгэснээс хойш тодорхой хугацааны дараа дархлаа тогтох тул иргэн та амны хаалтаа зүүх, хүн хоорондын зайгаа баримтлах болон гараа ариутгах гэх зэрэг халдвар хамгааллын дэглэмээ баримталсан хэвээр байх ёстойг мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.