Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын алба хаагчид болон тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасантай холбогдуулан гаргасан журмаа Хууль зүйн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Энэ үеэр "Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын алба хаагчид, тухайн байгууллагын тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно. Төрийн захиргааны байгууллагууд, нутгийн захиргааны байгууллагууд ирэх 14 хоногийн хугацаанд тэг зогсолт хийх хэмжээнд хөдөлгөөний хязгаарлалт хийх шийдвэр гарсан" хэмээв.

Тодруулбал,

  • Ажиллах төрийн байгууллагын ажилтан албан хаагчдыг 10 хүртэлх хувиар ажиллуулах, бусад албан хаагчдыг ажил үүргээ зайнаас гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллах
  • Тавдугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд төрийн захиргааны болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилтан алба хаагчдыг ажлын байранд нь ажиллуулахгүй байх 
  • Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхай, ХАА, газар тариалангийн эрхлэгч ААН, байгууллагуудын ажилтан алба хаагчдын ээлж солих үйл ажиллагааг зохион байгуулахдаа дараагийн ээлжийн ажилтнуудыг халдвараас урьдчилан сэргийлэх боломжийг бүрэн хангаж ажиллахыг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УОК-ын тогтоолд заажээ.