Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газраас цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хойшлуулав

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаанаар С.Одонтуяа гишүүн Ерөнхий сайд, УОК-ын удирдлагуудыг байлцуулан цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл сонсох санал гаргасан

Түүний саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч өнөөдөр буюу Баасан гарагийн чуулганы үдээс хойших хуралдаанд цар тахлын нөхцөд байдлын талаарх мэдээлэл сонсохоор товлосон. 

Гэвч өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас ирүүлсэн саналыг танилцуулав.

Уг саналд "Цар тахлын нөхцөл байдлыг УОК-оос өдөр бүр тогтсон цагт олон нийтэд хүргэж, Засгийн газар долоо хоног бүр ээлжит хуралдаанаар авч хэлэлцэн, шаардлагатай шийдвэрийг гарган ажиллаж байгаа бөгөөд саяхан УИХ-д холбогдох сайд нар мэдээлэл хийсэн. Иймд цар тахлын асуудлаар дараагийн долоо хоногт мэдээлэл өгөх саналтай байна" гэжээ.