Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-өөр хүндэрч, эмчилгээ аваад удаагүй байхдаа нас барах тохиолдол гарч байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын шалтгаант нас баралт хоёроор нэмэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас 75 болон 83 настай хоёр хүн нас барж, нийт нас баралтын тоо 51 болоод байна.

  • 75 настай эрэгтэйн хувьд, дөрөвдүгээр сарын 18-нд онош нь батлагдаж, тухайн өдрөө яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ үйлчилгээнд ороод удаагүй байхдаа уг өвчний хүндрэлээр нас барсан харамсалтай явдал боллоо.
  • 83 настай эрэгтэйн хувьд, дөрөвдүгээр сарын 16-ны өдөр онош нь батлагдаж, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа нас баржээ.

Өнөөдрийн байдлаар 3,520 хүн коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 6,000 гаруй хүн гэрийн тусгаарлалтад эмчилгээ хийлгэж байна.

Эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-2,278
  • Хүндэвтэр-926
  • Хүнд-253
  • Маш хүнд-63 хүн байгаа юм.

Өнгөрсөн сарын хугацаанд хүнд болон маш хүнд хүний тоо өсөж, хөнгөн өвчтөнүүдийн тоо буурсаар байна” гэв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавируст халдвар аваад нас барсан хүний тоо 57 болоод байна. Үүнээс 51 хүнийг уг өвчний хүндрэлээр нас барсан гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 6 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/364527364908888