Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

БАНКАА ШИНЭЧЛЭЭД, ХУРУУНЫ ҮЗҮҮРЭЭР УДИРД

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 4 сарын 20
Сурталчилгаа
 

БАНКАА ШИНЭЧЛЭЭД, ХУРУУНЫ ҮЗҮҮРЭЭР УДИРД

Банкны салбар орох нь байтугай, гадуур картаа уншуулж, товчлуур дарахаас ч аль болох татгалздаг цаг үед бид амьдарч байна. Та бидний ажил амьдрал, өдөр тутмын хэмнэлийг орвонгоор нь өөрчилж буй энэхүү нөхцөл байдал ХасБанкны хамт олон биднийг илүү их санаачилгатай байж, банкны үйлчилгээг харилцагчдадаа илүү хүртээмжтэй, илүү хялбар, илүү хурдан, хамгийн чухал нь илүү найдвартай хүргэхийг шаардаж байна.

Энэ зорилгын хүрээнд олон нийтийн газар, үйлчилгээний байгууллагуудаар орж гарах хөдөлгөөнөө хязгаарлаж буй харилцагч танд зориулж бид цахим үйлчилгээгээ өргөжүүлж, ХасБанкны аппликейшнээ улам сайжруулан шинэчиллээ. Та банкны бүх үйлчилгээг ердөө хурууны үзүүрээр, байгаа газраасаа аюул эрсдэлгүйгээр авч, эрч хүч, цаг заваа хэмнээрэй!

Шинэчлэгдсэн XacBank аппликейшнд тогтмол хэрэглэдэг үндсэн үйлдлүүдээс гадна картын функцууд болон гүйлгээний цоо шинэ үйлдлүүд таны гар дор, хурууны үзүүрт ирлээ!

Үүнээс гадна таны хэрэглээг улам эвтэйхэн болгож, товшилт бүрийг таатай байлгахад анхаарч хэрэглэгчийн интерфейс, дизайнаа ч сайжрууллаа.


ШИНЭЭР НЭМЭГДСЭН ГҮЙЛГЭЭНИЙ ТӨРЛҮҮД:

  • Mobile cash

           АТМ-с картгүйгээр мөнгө авах;

  • Утасны дугаараар

           Хүлээн авагчийн утасны дугаар, имэйл хаягаар гүйлгээ хийх;

  • Валют арилжаа

Өндөр дүнтэй валютын арилжааны хэлцэл хийх;

  • Мулти гүйлгээ

           5 хүртэлх данс руу өөр үнийн дүн, өөр гүйлгээний утгатайгаар зэрэг гүйлгээ хийх;

 

БҮРЭН ЦАХИМЖСАН КАРТЫН ФУНКЦУУД:

  • Карт захиалах, нөхөн авах

 Цахим банкаар захиалах болон, хаясан картаа нөхөн авах;

  • Эрсдэлтэй онлайн гүйлгээ

      Эрсдэлтэй вэбсайтаас гүйлгээ хийхэд хязгаарлах;

  • Гүйлгээний хязгаар өөрчлөх

      Гүйлгээний хязгаараа ихэсгэх, багасгах боломжтой;

  • Карт түр хаах

Картаа хаяж, гээгдүүлсэн, бусад картын мэдээллээ алдсан бол картаа түр идэвхгүй болгох;

  • Пин солих

      АТМ, ПОС гүйлгээний пин код солих;

  • И-пин солих

      Онлайн худалдааны гүйлгээний пин код солих;

 

Мэдээж таны өдөр тутмын хэрэглээ хэвэндээ үргэлжилнэ...

Картын мэдээлэл

  • Боломжит үлдэгдэл;
  • Дансны үлдэгдэл;
  • АТМ боломжит хязгаар / өдрийн хязгаар;
  • ПОС боломжит хязгаар / өдрийн хязгаар;
  • Барьцаалсан дүн;
  • MonPay дансны үлдэгдэл.

Шинэчлэгдсэн ХасБанк аппликейшныг татах:

http://bit.ly/XacBank

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон аппликейшныг хэрхэн ашиглах талаар бид цуврал хэлбэрээр хүргэх учир та бидний Facebook хуудсыг дагаарай:

https://www.facebook.com/xacbank

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 16 | 16 цаг