Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Малыг бүртгэлжүүлснээр хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Мал бүртгэлжүүлэлтийн аян"-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж эхлээд байна. 

Тус аяны зорилго нь мал сүргийг бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, баяжуулах, хяналт тавих тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд мал сүргийг хувийн дугаартай болгож, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, мал бүртгэлжүүлэх ажлын үр дүн, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулахад оршиж байгаа аж. 

Мал бүртгэлжүүлэлтийн аяныг хавар гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын сарын 20-н, намар есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-н буюу технологит хугацаанд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
 
ХХААХҮЯ

Аяны хүрээнд:

  1. Монгол Улсын 21 аймгийн 183 сумын 2,970 малчин өрхийн баталгаажсан үүлдэр, омгийн малын цөм сүрэг болох 290.2 мянган малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх,
  2. Цөм болон үржлийн сүргийн шаардлага хангасан 213.1 мянган хээлтүүлэгч, шинээр нөхөн тавьсан өсвөр хээлтүүлэгчийг бүрэн ялган тэмдэглэж, Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд оруулах,
  3. Нийслэл, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Орхон, Хэнтий зэрэг төвийн болон газар тариалангийн бүсийн 5 аймгийн 110.2 мянган үхрийг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлж, мэдээллийн нэгдсэн санд оруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  4. Цаашид мал бүртгэлжүүлэх ажлыг шат дараатай, төрөлжүүлэн зохион байгуулж мөшгөх тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх юм.

Малчин хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд малын бүртгэлд үндэслэнэ

Монгол Улс мал сүргээ ялган тэмдэглэж, хайрлан хамгаалж ирсэн түүхэн уламжлалтай. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе буюу 1959-1992 онд малыг бүртгэлжүүлж байсан бөгөөд энэ томоохон ажлын үр дүнд:

  1. Улсын хэмжээнд таван төрлийн мал сүргийг өсгөн үржүүлэх нэгдсэн бодлого боловсруулах,
  2. Бүс нутагт ямар төрлийн мал өсгөн үржүүлэх,
  3. Сайжруулагчаар ямар үүлдэр, омгийн мал ашиглах,
  4. Хэрэгцээний эрлийзжүүлэгт ямар үүлдрийг ашиглах, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд бордооны цэгүүдийг хаана байгуулах зэргийг төлөвлөн хэрэгжүүлж, төрийн бодлого боловсруулж байсан. 

Малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх нь малчид болоод мал аж ахуйн  салбарын бодлого зохицуулалтад чухал ач холбогдолтой юм. 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ