Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Буянтогтох: Хүндэвтэр, хүнд, нэн хүнд хүний тоо 28-30 дахин нэмэгдэж, хүний нөөцийн хувьд нэлээд төвөгтэй байдал үүслээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна. Хүндэвтэр, хүнд, нэн хүнд хүний тоо нэг сарын өмнөхтэй харьцуулахад 28-30 дахин нэмэгдсэн. Энэ нь эмнэлгийн ачааллыг 10-аас дээш хувиар нэмэгдүүлж байна. 

ЭМЯ, НЭМГ, УОК хамтраад ор дэлгэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд хүний нөөцийн хувьд нэлээд төвөгтэй байдал үүслээ. Амьсгалын аппарат улсын хэмжээнд хангалттай байгаа ч түүнийг ажиллуулдаг хүний нөөц хомсдолд орж байна.

Эрчимт эмчилгээний орны тооноос 2-3 дахин их амьсгалын аппарат бэлдсэн байгаа. Одоогоор эрчимm эмчилгээнд орсон хүмүүс тоног төхөөрөмж дутагдах, хүний нөөц хомсдох зэргээс үүдэн эмнэлгийн тусламж авч чадахгүй болох нөхцөл бүрдээгүй байна. Гэхдээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл эрсдэл бий. 

Уушги орлуулагч ECMO аппарат Нэгдүгээр эмнэлэг дээр нэг байсан. Сая дахин нэг ирснийг Цэргийн төв эмнэлэгт суурилуулж байна. Энэ сарын сүүлээр дахиад нэг ирэх бөгөөд гуравдугаар эмнэлэгт суурилуулна. 

Халдвар бүх нийтэд тарчихсан, хаанаас ч оншлогдож болно. Халдвар таны хажууд байгаа учраас хөл хориог ухамсартайгаар чандлан мөрдөх хэрэгтэй" хэмээн ярилаа.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.04.16/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/282950093387656

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.