Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Ахмад настай, хууч өвчтэй хүмүүс халдвар авсан тохиолдолд хурдан хугацаанд хүндэрч нас барах тохиолдол гарч байна"

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны газрын дарга Л.Энхсайхан халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Халварын тохиолдлын тоо өндөр хэвээр байна. Хөл хорио тогтоосон даруйд халдварын тоо буурдаггүй. Өмнө нь халдвар авсан, нууц үедээ байсан хүмүүсийн халдвар илэрч байдаг.

Халдварын тохиолдлын тоо нэмэгдэх тусам хүнд хүний тоо нэмэгдэж байна. Улмаар нас баралт нэмэгдэж байгаа. Халдвар авснаас хойш хүндрэх хүртэлх хугацаа нь эрүүл мэндийн ажилтнуудад самбаачлах цаг өгч байгаа хэдий ч ахмад настай, хууч өвчтэй хүмүүс халдвар авсан тохиолдолд маш хурдан хугацаанд хүндэрч нас барах тохиолдол гарч байна.

Монгол Улсын хэмжээнд сэхээний 385 ор байгаа. Гэтэл одоо бараг 300 дахь ор руугаа орж байна. Тийм учраас хөл хорио тогтоож байгаа үед аль болох гэртээ байж, халдвар авах эрсдэлээс өөрсдийгөө сэргийлэх хэрэгтэй" гэв.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.04.12/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/187620286364928

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 16 | 16 цаг