Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Увс аймагт COVID-19-ийн халдвар шинээр бүртгэгдээгүй 10 хонов

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хоногт Улаанбаатарт коронавирусийн 628, орон нутагт 68, эмнэлгээс шалтгаалсан 3 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд халдварын тоо 14,183 болоод байгаа билээ.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг тодруулбал,

  1. Сэлэнгэ аймагт-12
  2. Сүхбаатар аймагт-9
  3. Өвөрхангай аймагт-7
  4. Ховд аймагт-11
  5. Хөвсгөл аймагт-1
  6. Архангай аймагт-9
  7. Дархан-Уул аймагт-8
  8. Орхон аймагт-11 тохиолдол тус тус шинээр илэрчээ.

Харин бусад аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар нэмж бүртгэгдээгүй байна.

Сүүлийн өдрүүдэд шинээр илэрч буй халдварын нөхцөл байдлаас харахад зарим аймагт 3-10 хоногийн хугацаанд шинэ тохиолдол илрээгүй байгаа юм.

Тодруулбал,

  • Увс аймагт 10 хоног, 
  • Завхан, Булган, Дорнод аймагт гурав хоног,
  • Дорноговь, Говьсүмбэр аймагт хоёр хоног, 
  • Баянхонгор, Баян-Өлгий, Төв аймагт нэг хоногт шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
 

Хамгийн олон хоног халдвар нэмж гараагүй Увс аймгийн тухайд, анх гуравдугаар сарын 21-нд эхний хоёр тохиолдол бүртгэгдэж байв.

Түүнээс хойш ес хоногийн дараа буюу гуравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд тус бүр нэг тохиолдол шинээр илэрснээр халдварын нийт дөрвөн тохиолдол батлагдаад байгаа юм. 

Халдварын тархалт Улаанбаатар хотод эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор хөнгөн өвчтөнүүдийг гэрт нь тусгаарлаж байгаа бөгөөд 10 хоногоос цааш халдвар бусдад тархаахгүй хэмээн үзэж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ердөө гурван аймаг буюу Өмнөговь, Дундговь, Говь-Алтай аймагт коронавирусийн халдвар гараагүй гэдгийг ЭМЯ онцолсон бол бусад аймагт тархсан хэвээр байна.

Аль аймагт, хэд хоног халдвар илрээгүй талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС харах боломжтой.