Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Халдвар авсан иргэд 10 хоног болоод эдгэрсний дараа PCR-ийн хариу эерэг гарсан ч бусдад халдаахгүй тул ажлаа хэвийн үргэлжлүүлж болно"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Халдвар авсан хүн 10 хоногийн дараагаас бусдад халдвар тараахгүй гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хэллээ.

Тэрбээр "Коронавируст халдвараар хэн ч өвчилж болох учраас иргэд халдвар аваад эдгэрсэн нэгнийгээ ялгаварлан гадуурхаж болохгүй. 

Ялангуяа албан байгууллага өвчлөөд эдгэрсэн хүнийг заавал PCR шинжилгээ хийлгэж байж ажилдаа ир гэх шаардлага тавих хэрэггүй. 

Учир нь тухайн хүн халдвар авснаас хойш 10 хоног болсон тохиолдолд ажлаа үргэлжлүүлэн хийх бүрэн боломжтой.

Тодруулбал, халдвар аваад эдгэрсэн хүний PCR шинжилгээний хариу 40-60 хүртэлх хоногийн хугацаанд эерэг гарсаар байдаг. Гэхдээ энэ нь халдвар тараана гэсэн үг биш бөгөөд вирус 10 хоногийн дараагаас халдварлуулах чадваргүй болох буюу халдвар тархаахгүй.

Харин PCR шинжилгээнд эерэг гарч байгаа үзүүлэлт нь халдвар авч байсан гэдгийг л нотолж байгаа хэрэг. Үүнийг ойлгох хэрэгтэй" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/286330913039418