Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн алдарт рэппер DMX 50 насандаа таалал төгсжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Америкийн алдарт рэппер, жүжигчин DMX сүүлийн таван өдөр зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсныг гэр бүлийнхэн нь өчигдөр мэдээлжээ.

DMX (Dark Man X) уран бүтээлийн нэрээрээ алдаршсан Эрл Симмонс нь 50 нас хүрээд байсан юм.

Тэрбээр Jay-Z, Ja Rule, LL Cool J зэрэг рэп одуудтай хамтран ажиллаж, “Party Up (Up in Here)”, “X Gon’ Give It To Ya” зэрэг хит бүтээлүүд туурвиж байжээ.

DMX нь бас “Cradle 2 the Grave”, “Romeo Must Die”, “Exit Wounds” зэрэг уран сайхны кинонуудад дүр бүтээж байв.

1970 онд Нью Йорк мужийн Маунт Вернонд төрсөн тэрбээр мансуурах донтойгоо олон жил тэмцэж, хэд хэдэн удаа эмчилгээ хийлгэж байжээ.

 15 хүүхдийн эцэг DMX хар тамхи, зэвсэг хадгалсан, амьтан зовоосон, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг хэргээр хэд хэдэн удаа шүүхээс ял сонсож байв.

Нэрт рэпперийн төрөлх хотоос сонгогдсон конгрессийн гишүүн Жамаал Боуман, Холливүүдийн од Холли Бэрри, рэппер Ice Cube, Soulja Boy, Chance the Rapper зэрэг хүмүүс DMX-ийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

DMX-ийн менежэр Стив Рифкинд “Бид эхлүүлсэн зүйлийг тань үргэлжлүүлж, дуусгах болно. Үлдээсэн зүйлс тань хэзээ ч мартагдахгүй” гэж Инстаграм хуудсандаа бичсэн байна.

Эх сурвалж: BBC