Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-өөр өвчилсөн эрүүл мэндийн 354 ажилтны 30% нь хүн амын дундаас халдвар авсан нь байдал хүндэрснийг илэрхийлж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн үед эрүүл мэндийн ажилчид хүн амын дундаас халдвар авах тохиолдол нэмэгдсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.

"Эрүүл мэндийн ажилтан хүн амын дундаас халдвар авсан тохиолдол өнгөрсөн долоо хоногоос 5%-аар өслөө"

Тэрбээр "Бид эрүүл мэндийн ажилчдын халдварын нөхцөл байдлыг долоо хоног бүрээр тоог нь гаргадаг.

Тэгвэл өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 354 эрүүл мэндийн ажилтан коронавирусийн халдвар аваад байна. Энэ нь нийт бүртгэгдсэн халдварын 3.6 хувийг эзэлж байгаа юм.

Сүүлийн үед эрүүл мэндийн ажилтан хүн амын дундаас халдвар авсан тохиолдол нэмэгдлээ.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт л гэхэд эрүүл мэндийн ажилтан хүн амын дундаас халдвар авсан тохиолдол 25 хувьтай байсан юм.

Гэтэл өчигдрийн байдлаар халдвар авсан 354 эрүүл мэндийн ажилтны 70 хувь нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан бол үлдсэн 30 хувь хүн амын дундаас халдвар авсан байна.

Энэ нь хүн амын дунд халдвар үнэхээр өргөн тархсан байгаа болон хүндрэлийг илэрхийлж буй үзүүлэлт" гэсэн юм.

"Ням гарагийн байдлаар вакцин хийлгэсэн 732 хүн халдвар аваад байна"

Түүнээс гадна "Дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар вакцины эхний дунд хийлгэсэн хүмүүсээс 732 хүн халдвар аваад байгаа. Энэ нь нийт вакцинд хармагдсан 414,382 хүний 0.23 хувийг эзэлж байна.

Тэдгээр хүмүүсийн 60 гаруй хувь нь вакцин хийлгэснээс 14 хоногийн хугацаанд халдвар авсан байгаа юм.

Тиймээс иргэд вакцин хийлгээд шууд дархлаа тогтохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Вакцины хоёр тунг хийлгэснээс хойш тодорхой хугацаанд буюу дархлаа тогтох хүртэл өөрийгөө халдвараас маш сайн сэргийлж байх шаардлагатай" хэмээн сануулав.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/286330913039418