Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнод аймагт зөвшөөрөлгүй нэвтэрсэн Өмнөговь аймгийн иргэнээс COVID-19-ийн халдвар илэрсэн байна

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Дорнод аймагт нэг тохиолдол батлагдсаныг тус аймгийн Онцгой комисс өнөөдөр зарлалаа.
 
Халдвартай нь батлагдсан Өмнөговь аймгийн харьяат иргэн Өмнөговь аймгаас гарч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин 2021 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ирж, Сэргэлэн, Баяндун сумдад хурдан морь сонирхсон гэсэн өгүүлэмжтэй байжээ. Тэрбээр Цагаан-Овоо сумын шатахуун түгээх станцаар үйлчлүүлж байх үедээ саатуулагдаж албадан тусгаарлагдсан байна.
 
Тэрбээр батлагдаагүй зам маршрут /хулгайн зам/-аар зөвшөөрөлгүй нэвтэрснийг тогтоож албадан тусгаарлалтасан бөгөөд PCR шинжилгээний хариу Эерэг гарчээ. Шинжилгээг мөн ХӨСҮТ-д явуулж баталгаажуулах юм. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Тандалт судалгааны Хариу арга хэмжээний баг ойрын болон дам хавьтлыг тогтоохоор ажиллаж байгаа аж.
 

‼ДОРНОД АЙМАГТ ХАЛДВАР БҮРТГЭГДЭЖ "ШАР ТҮВШИН"-Д ШИЛЖЛЭЭ Цаг үеийн байдлаас шалтгаалж Аймгийн Онцгой комисс өнөөдөр...

Posted by Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар on Saturday, April 3, 2021