Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт Улаанбаатарт 266, орон нутагт буюу 16 аймагт нийт 128 тохиолдол бүртгэгджээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн хоногт 21 лабораторид 20,489 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 394 хүнээс халдвар илэрсэн. Нийт батлагдсан тохиолдол 8,841 боллоо. 394 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатарт 266, орон нутагт 128 тохиолдол бүртгэгдлээ. 

Улаанбаатарт бүртгэгдсэн халдварууд төвийн зургаан дүүрэгт бүртгэгдсэн бол орон нутагт буюу 16 аймагт халдварын тохиолдол нэмэгдсэн.

 

Сүүлийн хоногт 150  хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 5,070 боллоо. Мэргэжлийн хүмүүсийн ажил давхацсан учраас өнөөдрийн хуралд ирж амжсангүй" гэдгийг хэллээ.

Мөн тэрбээр "Халдварын нөхцөл байдалтай холбогдуулан шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд шуурхай мессежээр хариу очдог болгосон. Мессежид лавлах утасны дугаар болон зөвлөгөө авах цахим холбоосыг явуулах юм" гэв.

Өнөөдрийн байдлаар нийт 1,906 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,653, хүндэвтэр 198, хүнд 36 нэн хүнд 11 хүн байна. 

 

ШУУД ҮЗЭХ: /2021.04.01/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/179813407287171

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.