Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хатуу хөл хорио тогтоох эсэхийг Засгийн газар өнөөдөр эцэслэн шийднэ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлжээ. 

Өнөөдрийн хуралдаанаар 

  • Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
  • "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" -ний хэрэгжилтийн тухай,
  • Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын голомтот бүсэд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай,
  • Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

 Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Эрүүл мэндийн яамнаас дөрөвдүгээр сарын 3-18-н хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдлийн "УЛААН" түвшинд/хатуу хөл хорио/ шилжих тухай саналыг УОК-т уламжилсан. Тус саналыг Улсын Онцгой комисс дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болсон билээ.